Дани улсын парламентын сонгууль өнөөдөр болно. Энэхүү сонгуулийн үр дүн хэнд ялалт авчрах нь сонгогчдын цөөхөн хувиар тодорхойлогдохыг урьдчилсан санал асуулгаар тогтоогоод байна.
Ерөнхий сайд Хелле Торнинг-Шмидтийн зүүнтний төв үзэлт холбоо болон экс ерөнхий сайд Ларс Локке Расмуссены барууны төв үзэлт холбооныхон сонгуулийн гол өрсөлдөгчид юм.
Сонгуулийн санал өгөх хугацаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө хоёр эвслийн тэргүүлэгчид халз мэтгэлцээнд оролцож, энэ нь хэвлэлүүдээр шууд дамжуулагдах аж. Тиймээс нэр дэвшигчдийн мэтгэлцээнд хэрхэн оролцохоос сонгуулийн үр дүн тодорхойлогдоно хэмээн ажиглагчид үзэж байна.
Даничууд сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдээс эдийн засгийн үр өгөөж гэхээсээ илүү нийгмийн халамж, цагаачийн бодлогыг түлхүү анхааран үзэж байгааг онцолжээ.
Мягмар гарагт гарсан урьдчилсан санал асуулгаар Социал Демакратууд болон тэдний эвслийн 4 хамтрагчдаас бүрдэх зүүний төвт эсвэл 50.1 хувийн санал авчээ. Харин Расмуссений удирдаж буй барууны төвт эвсэл 49.9 хувийн санал авсан байна.
Дээрх хоёр эвслийн аль олон суудал авсан нь ялалт байгуулах юм.
Ерөнхий сонгуулиар нэг танхимтай үндэсний парламентын 179 гишүүнийг сонгох билээ. Эдгээрийн 175 нь Данид, 2 нь Фароэгийн арлуудад, 2 нь Гринландад хуваагддаг байна. Данийн 175 суудлын 135 нь 10 сонгуулийн тойрогт пропорциональ системээр сонгогддог аж. Үлдсэн 40 суудлыг ялагч намууд өөрсдөө хуваарилдаг байна.
Г.Үжин