Канадын Засгийн газрын агентлагуудын олон арван сайт өчигдөр халдлагад өртсөн талаар "Guardian" агентлаг мэдээллээ. Сайтууд халдлагад олон цагийн турш хладлагад өртөж, энэ хугацаанд бараан өнгөөр үзэгдсэний дараа эргэн интернэтэд холбогдсон байна.
Парламентын гишүүн, Сангийн зөвлөлийн ерөнхийлөгч Тони Клемент кибер халдлагаар засгийн газрын мэдээллүүд хулгайлагдсан эсэхийг одоохондоо тогтоогоогүй байна гэжээ.
Тэрбээр “Бид веб сайтуудын үйлчилгээг сэргээх бөгөөд халдлагын эх сурвалжийг тогтоох болно” хэмээн мэдэгджээ.
Энэхүү явдлын дараа Anonymous бүлэглэлийнх гэж зарлагдсан бичлэг интернэтэд цацагдаж, халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
Засгийн газрын үйлчилгээний сайтууд лхагва гарагт 12 цагийн орчмоос эхлэн саарал өнгөтэй болж, нэвтрэхгүй болсон бөгөөд 15 цагт дахин сэргэжээ.
Өнгөрсөн зун Канадын Үндэсний судалгааны зөвлөл кибер халдлагад өртөж байсан бөгөөд үүндээс Хятадын хакерчдыг буруутгаж байсан юм.
Г.Үжин