АНУ-ын Калифорн мужийн Берклей хотод барилгын тагт нурж зургаан хүн амиа алдсан байна. Тэдгээрээс гадна 7 хүн гэмтэж бэртсэн тухай “BBC” агентлаг мэдээлжээ.
Холбогдох албаны инженерүүд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд чанаргүй баригдсан барилгад бороо орсны дараа балкон унах гол шалтгаан болсон хэмээн таамаглаж байна.
Балконы осол мягмар гарагт 21 насны төрсөн өдрийн баярын үеэр болсон юм. Дөрвөн даврхын тагт унах үед дээр нь 13 хүн байсан аж. Хохирогчдын ихэнхи нь солилцооны хөтөлбөрөөр АНУ-д түр амьдарч байсан Ирландын оюутнууд байжээ.
Осол гаргасан Лайбрари Гарден барилгын өөр хоёр балкон нурах аюултай байсныг шинжээчид илрүүлээд байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)