Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиаль медиа үйлчилгээний компани “Facebook”-ийг шүүхэд өгсөн талаар “BBC” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Бельгийн Нууцлалыг хамгаалах хороо тус компанийг хэрэглэгчдээ тагнадаг гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан байна. Нууцлалыг хамгаалах хорооны мэдээлснээр “Facebook” хэрэглэгчдээс гадна интернэт орчин дахь бусад хүмүүсийн мэдээ гүйлгэн үзэх зуршлыг ашигладаг гэсэн байна.
Харин 1.44тэрбум хэрэглэгчтэй “Facebook” компанийн зүгээс энэхүү мэдээллийг эрс үгүйсгэсэн байна. “Facebook”-ийн хэвлэлийн төлөөлөгч “Тэд бидэнтэй энэ асуудлаар ярилцаагүй. Санал ирүүлсний дараа нь ирэх баасан гарагт уулзахаар тохирсон байсан ч уулзалтаас өмнө Бельгийн шүүхэд хандсанд нь гайхаж байна” хэмээн мэдээлжээ.
Герман, Нидерланд, Франц, Испанийн түнштэй хамтран ажилладаг тус комисс “Facebook”-ийг өнгөрсөн тавдугаар сард шүүмжилж байсан юм.
Г.Үжин