Балтын тэнгисийн бүс нутгийн НАТО-ийн гишүүн болон түншлэгч орнуудын тэнгисийн сургуулилт өчигдөр эхэлжээ. Польш, Швед, ХБНГУ-ын эрэг дагуу болон Балтын тэнгист явагдаж сургуулилт нь аюулгүй байдлыг хангахад холбоотон улсуудын цэргийн бэлэн байдлыг шалгах зорилготой аж.
Энэхүү үйл ажиллагаанд НАТО-ийн гишүүн болон түнш 17 орны 5600 орчим цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байна. Сургуулилтын үеэр Польшийн Устка хотод 700 орчим АНУ, Швед, Финляндын цэргийнхэн хамтарсан бэлтгэл хийжээ.
ОХУ-тай харилцах байдал улам хурцадсаар байгаа хийгээд Украины хямралаас үүдэн хөрш орнуудын аюулгүй байдлын асуудал нэмэгдэж байгаа энэ үед НАТО-ийн зүгээс энэхүү тэнгисийн цэргийн бэлэн байдлыг шалгах сургуулилтыг явуулж байна.
Г.Үжин