Японы өмнөд нутагт “хяналтаа” тогтоосон гэмт хэргийн “Кудокай” бүлэглэлийн 3 толгойлогчийг Фукуока мужийн Цагдаагийн газраас баривчилсан тухай “Japan today” сайт мэдээлжээ.
Цагдаагийн газрын дарга Наомаса Ёшихидагийн (зураг дээрх) мэдээлснээр Якузагийн толгойлогч нарыг иргэдийг дарамталж их хэмжээний “татвар” татдаг том хэмжээний тогтолцоо бий болгосон болон өөрсдөө татвараас бултсан хэмээх үндэслэлээр баривчилсан байна.
Барвичлагдсан хүмүүсийн дунд “Кудокай” бүлэглэлийн тэргүүн, зартай гэмт хэрэгтэн 68 настай Сатору Номура багтсан байна. Сатору Номураг татвараас бултсан, хүн амины болон хүний хулгайн хэрэгт буруутган баривчилжээ.
Номура нь өөрийн бүлэглэлийнхэн болоод бусад бүлэглэлээс татвар байдлаар 227 сая иен буюу 1.8 сая доллар татаж банкуудад өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр данс нээн хадгалсан болохыг тогтоосон гэлээ.
Түүнийг 2014 онд баривчилж байсан ч нотолгоо хангалтгүй шалтгаанаар суллаж байсан юм.
Олны нүдэнд ховор үзэгдэх Кудо-кай бүлэглэлийн толгойлогч Сатору Номура сэтгүүлийн нүүрэнд.
Г.Үжин