Грекийн өрийн асуудлаарх Европын Холбооны дээд хэмжээний уулзалт өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо боллоо.
Уулзалтанд Европын Хорооны Ерөнхийлөгч Жан Клод Юнкер, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Таск, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Шультц болон Еврогруппын Ерөнхийлөгч Жэрон Диссельблөм нар оролцсон байна.
Ирэх Пүрэв гаригт Люксембург хотноо болох Евро бүсийн 19 орны Сангийн Сайд нарын уулзалтаар Грекийн өрийг төлөх хөтөлбөрийн талаарх Европын Холбооны эцсийн шийдвэрийг гаргахаар төлөвлөөд байна.
Грекийн өрөө төлөх эцсийн хугацаа энэ сарын сүүлээр дуусч байгаа юм. Гэрээ ёсоор Афины зүгээс зээлдэгч нарт 1.6 тэрбум орчим еврог төлөх ёстой байгаа билээ.