БНСУ-д хурдтай тархаж буй MERS коронавурисын эсрэг туршилтын эмчилгээг тус улсад эхлүүлсэн талаар “Guardian” агентлаг мэдээллээ.
Эрүүл мэндийн ажилтнууд цусны сийвэнгийн туршилтын эмчилгээг өнөөдөр эхлүүлсэн бөгөөд үр дүнгээ өгнө хэмээн найдаж буйгаа хэлсэн байна.
Туршилтын эмчилгээн дээр ажиллаж буй баг дэлхийн хамгийн хөнөөлт халдваруудын нэг болсон Эболагийн тархалтыг намдаах туршилт дээр ажиллаж байсан туршлагатай болохыг албаныхан онцолж байна.
Хоёр эмнэлэгт сийвэнгийн эмчилгээг туршиж эхэлжээ.
Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөдрийн 12 цагийн байдлаар БНСУ-д MERS вирусаар 19 дэх хүн нас баржээ. Одоогоор тус коронавирусыг эмчлэх эм, эмчилгээ байхгүй байгаа билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)