ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жил 40 ширхэг тив алгасагч баллистик пуужинг улсынхаа батлан хамгаалахын зэвсэглэлд ашиглаж эхэлнэ хэмээн мэдээлсэн тухай “RT” агентлаг онцолжээ.
Энэ нь Оросын армийг шинэчлэх өргөн хүрээтэй хөтөлбөрийн нэг хэсэг хэмээн В.Путин тайлбарласан байна. Түүнчлэн тэрээр “Бид тодорхой болсон аюул занал ирэхээс өмнө армийн зэвсэглэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан” хэмээн В.Путин хэлжээ.
Учир нь ОХУ энэхүү шийдвэрийг НАТО-гийн эсрэг хариу арга хэмжээ болгон авч байгаа юм.
АНУ улс хэдхэн хоногийн өмнө 1200 ширхэг хүнд зэвсгийг Балтийн тэнгис, Европын зүүн бүсэд орших НАТО-гийн гишүүн орнуудад байрлуулах шийдвэрээ зарласан юм. ОХУ ихээхэн шүүмжилж байгаа бөгөөд 1997 онд гарын үсэг зурсан Орос-НАТО-гийн харилцааны санамж бичгийн үндсэн заалтуудыг зөрчиж байна гэж үзэж буйгаа мэдээлж байсан.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг В.Путины өчигдрийн шийдвэрийг “аюултай шийдвэр” хэмээн буруутгасан байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (15)