Үл хөдлөх хөрөнгийн бизнест ноёрхогч, тэрбумтан Дональд Трамп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо мэдэгдлээ.
Дональд Трамп өчигдөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт сонгуулийн сунгаанд нэрээ дэвшүүлж буйгаа зарлалаа. Тэрээр АНУ-ын гадаад бодлого болон одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэндийн халамжийн бодлого зэрэг олон сэдвээр дэмжигчидтэйгээ санал бодлоо хуваалцаж, илтэл тавьсан байна.
Өнгөрсөн 3 сараас сонгуулийн судалгааны багаа бүрдүүлсэн Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол алан хядагч “Исламын Улс” бүлэглэлийг ялах тал дээр хүчин чармайлт гаргаж ажиллах болон цагаачлалын асуудлыг шийднэ хэмээн амласныг барууны хэвлэлүүд ихээхэн онцолж байна.
Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэрээ дэвшүүлсэн 12 дахь оролцогч болж байна.
Г.Үжин