Японд хэт халуун болж ганцхан долоо хоногийн дотор наршсаны улмаас 800 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн байна.
Тус улсын Онцгой байдлын удирдах газрын мэдээгээр сүүлийн долоо хоногт наршиж хэвтсэн хүний тоо өмнөх долоо хоногоос бараг 180-аар нэмэгджээ.
Хэт халуун Токио, Осака хот, Саитама, Аити, Хего аймгуудад илүүтэй нүүрлэж байгаа юм байна. Гадаа гудамжинд явж байгаа хүмүүсээс гадна цахилгаанаа хэмнэж сэрүүцүүлэгчээ ажиллуулахгүй байгаа хүмүүс ч гэр, албан өрөөндөө хэт халууны золиос болж байгаа гэнэ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)