Хятадын “Жозе ресурс инвестмент” компани ОХУ-ын Өвөр байгалийн хязгаараас 115 мянган га газрыг 49 жилийн хугацаагаар түрээсэлсэн тухай “South china morning post” сайт мэдээлжээ.
Хагас зууны жилийн хугацаагаар их хэмжээний газар түрээслэх гэрээг Өвөр байгалийн засгийн газар, хятадын компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн эхээр хийсэн хэмээн хэвлэл мэдээлсэн байна.
“Жозе ресурс инвестмэнт” нэг га газрыг жилд 250 рублиэр түрээслэх гэрээ хийсэн бгөөөд энэ нь 49 жилийн хугацаанд нийтдээ 1.5 тэрбум рубль болох аж.
Гэрээний тухай сайтад мэдээлсэн Оросын албаны хүний ярьснаар Хятадын компани түрээсэлсэн газартаа 24 тэрбум рублийн хөрөнгө оруулж мал аж ахуй, шувууны аж ахуй хөгжүүлэн үр тариа, тэжээлийн ургамал тариалах юм байна. 2015-2018 онд энэ газарт эхлүүлсэн төсөл амжилттай болбол Хятадын бизнесмэн дахиад хэсэг газар түрээсээр авч нийт газраа 200 мянган га-д хүргэх бодолтой байгаагаа ч ярьжээ.
Энэ талаар Өвөр байгалийн хязгаарын засгийн газар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Харин газар тариалангийн салбарт Хятадын компанитай хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлнэ гэж Өвөр байгалийн хязгаарын засгийн газар мэдээлж байсныг хэвлэлүүд онцолжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)