Солонгосын хойгийг хуваасан, хоёр улсын хил дээрх цэрэггүй бүсэд БНАСАУ-ын цэргийн ажиллагаа улам идэвхжиж байгааг Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам мэдээлжээ.
“Цэрэггүй бүсийн баруун, төв, зүүн хэсгүүдэд Хойд Солонгосын цэргийнхэн ямар нэгэн ажил хийж, хамгаалалтаа чангатгаж байгаа нь Цэрэггүй бүсийн дүрмийг зөрчиж байна” гэж Өмнөд Солонгос мэдэгдсэн байна.
БНАСАУ-ын 5-20 хүнтэй цэргийн багууд Цэрэггүй бүсэд нэвтэрч Солонгосын хойгт энх тайван тогтоох хэлэцээрийн дагуу мод, цементэн багана дээр 200-300 метрийн зайд байрлуулсан хилийн тэмдэгтүүдийг шалгаж, заримыг нь шинэчилж байгаа юм байна. Цэрэггүй бүсэд нийтдээ хилийн 1292 ширхэг тэмдэгт байдаг гэнэ.
Үүний зэрэгцээ Умардаас Өмнөд Солонгос руу дүрвэгсдийг саатуулах зорилготой минээ цэрэггүй бүсийн орчимд нэмж суурилуулж байна гэж Өмнөд Солонгосынхон мэдэгджээ.