АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама энэ 7 хоногт Европын орнуудаар айлчлах юм. Тэрээр өчигдөр Их Британийн нийслэл Лондон хотоос айлчлалаа эхлүүлсэн байна.
Охин Саша болон Малия нартай хийж буй айлчлалаараа Мишель Обама боловсролын асуудлыг хөндөх гэнэ. Тэрээр Малберри Охидын сургуульд үйл ажиллагаа зохион байгуулах юм байна. Мөн цэргийн албан хаагчдын гэр бүлийг дэмжих, эмэгтэйчүүдэд боловсрол олгох тал дээр Америк, Британи улсууд хэрхэн хамтран ажиллах тухай хэлэлцэх юм.
Мишель Обама нар Хунтайж Харри, Ерөнхий Сайд Дэвид Камероны гэр бүлтэй уулзахаар төлөвлөсөн байна.
Тэргүүн хатагтайн охидоо сургацгаая уриатай санаачлагыг хамгийн анх Ерөнхийлөгч Обама болон тэргүүн хатагтай нар дэмжиж байжээ.
Лондонд айлчилсныхаа дараа Мишель Обама ээж, охидынхоо хамт Италид зочлох юм.
Г.Үжин