Ирэх онд болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Флорида мужид тус мужийн захирагч байсан, Бүгд Найрамдах намаас өрсөлдөж буй Жеб Буш сонгуулийн өмнөх кампанит ажлаа өчигдөр эхлүүлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ.
Тэрээр Майами Дейд коллежид олон мянган дэмжигчтэйгээ уулзсан байна. Дэмжигчдийнхээ өмнө Жеб Буш “яг одоо АНУ тун хүндхэн замналаар явж байна, үүнийг өөрчлөхийн төлөө ямар нэг зүйл хийхээр шийдсэн” гэжээ.
Бүгд Найрамдах намаас сонгуулийн сунгаанд өрсөлдөж буй 10 нэр дэвшигчийн нэг болсон Жеб Буш Барак Обама, Клинтоны гэр бүл, Жон Керри нарын хэрэгжүүлж буй гадаад бодлогыг хямралыг даван туулаагүй, хүчирхийллийг эсэргүүцээгүй, зэвсэгт мөргөлдөөнд буруутныг нэрлээгүй, найз нөхдөө хамгаалж чадаагүй сул дорой байсан хэмээн шүүмжилжээ.
Түүний явуулсан кампанит ажилд эцэг Буш болон түүний ах АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч байсан Жорж Буш нар оролцоогүй байна. Харин гэр бүлээ төлөөлж Америкийн тэргүүн хатагтай байсан Барбара Буш оролцжээ. Хатагтай Барбара нэгэнтээ АНУ-д дахин нэг Буш хэрэггүй хэмээн хэлж байсан юм.