Индонезид галт уул хүчтэй тургиж эхэлсний улмаас ойролцоо оршин суудаг олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж байгаа тухай “BBC” агентлаг мэдээллээ. Суматра арал дээрх Синабунг галт уул нь энэ сарын хоёрны өдрөөс хойш идэвхижиж эхэлсэн бөгөөд өчигдөр үнс нурмаа улам хүчтэй тургисан байна.
Синабунг галт уул нь 400 гаруй жилийн турш унтарсан байдалтай байж байгаад 2010 онд идэвхижиж дэлбэрч байжээ.
Галт уулын бэлд багаад 3000 хүн оршин суудаг бөгөөд тэдгээрийн 1200-г нь өчигдөр нүүлгэн шилжүүлжээ.
Даваа гарагт галт уул өндөр хурдаар их хэмжээний үнэ, хийгээр тургисан байна. Энэхүү явдлын дараа судлаачид ойрын өдрүүдэд юмуу ирэх долоо хоногт галт уул хүчтэй дэлбэрч, ихээхэн аюул учруулж болзошгүй байна хэмээн мэдээллээ.
Индонезийн засгийн газрын галт уул судлаач Геде Суантикагийн мэдээлснээр Синабунг уулын лав оройруугаа улам шахагдаж байгаа юм байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Синабунг галт уул асар хүчтэй тургиснаар 14 хүн амиа алдаж байсан юм.
Г.Үжин