БНХАУ-ын Батлан хамгаалахын яам дуунаас хурдан, цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай хөлөг “WU-14”-ийг туршсан байна. Энэ нь тус улс сүүлийн 18 сарын дотор энэ төрлийн хөлгийг туршиж буй дөрөв дэх тохиолдол юм.
Туршилтыг АНУ “стратегийн аюултай” хэмээн үзэж буйгаа мэдээлжээ. Түүнчлэн энэхүү явдал нь хоёр орны Өмнө Хятадын тэнгис дэх сөргөлдөөнт байдлыг улам хурцатгаж байна хэмээн олон улсын мэргэжилтнүүд үзжээ.
Стратегийн өндөр ач холбогдолтой хөлгийн туршилтыг энэ сарын долооны өдөр явуулжээ.
Хятадын Батлан хамгаалахын яам туршилтын тухай хошуу мэдэгдэлдээ “Манай нутаг дэвсгэрт болсон шинжлэх ухааны энэхүү туршилт, судалгаа нь хэвийн өндөрлөлөө. Мөн энэ нь ямар нэгэн улсад чиглэсэн онцгой зорилгогүй болно” гэжээ.
Стратегийн зэвсэг нь хэт өндөр хүчин чадалтай бөгөөд дуунаас 10 дахин хурдан буюу цагт 12.231.01 км хурдалдаг аж. Түүнчлэн чиглэлээ асар богино хугацаанд өөрчлөх боломжтой байдаг юм байна.
АНУ нь энэхүү хөлгийг эсэргүүцэх, амдан барих технологи байхгүй учраас туршилтад няхуур хандах нь аргагүй хэмээн ажиглагчид бичжээ. Мөн туршилт нь Хятадын Цэргийн Төв хорооны дэд дарга Фан Чанлон Вашингтонд айлчилж, Өмнөд Хятадын тэнгисийн маргааны асуудлаар ярилцаж буйтай давхацсанийг онцолжээ.
БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн ихэнхи хэсгийн өөрийн эзэмшил хэмээн үздэг бөгөөд Филиппин, Бруней, Малайз, Тайван, Вьетнам улсуудтай эл тэнгист газар нутгийн маргаантай байдаг. Саяхан Хятад уг тэнгист хиймэл арлууд байгуулснийг Филиппин болоод Япон улсууд ихээхэн эсэргүүцэж байгаа юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (9)