АНУ-ын Техас мужийн Куеро хотын ойролцоо байгалийн хийн хоолой дэлбэрчээ. Үүний улмаас их хэмжээний гал гарсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Орон нутгийн гэрчүүдийн мэдээлснээр гал 30 км газрыг хамарсан байна.
Өчигдөр орой 20:30 цагийн үед болсон дэлбэрэлт, галын улмаас хүний амь эрсэдсэн, гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй хэмээн Куеро хотын эрх баригчид мэдээлжээ.
Харин дэлбэрсэн хийн хоолойн ойроцоох зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ.
Техас мужийн зүгээс хийн хоолойнуудыг тойруулан аюулгүй байдлын хамгаалалт нэмж хийх үүрэг өгсөн байна.
Г.Үжин