Гүржийн нийслэлийн зарим хэсгүүд их хэмжээний үерт автсанаар Тбилис хотын амьтны хүрээлэн эвдэрчээ. Ингэснээр зэрлэг амьтад Тбилис хотын гудамжуудаар тархаж, оршин суугчдад аюултай нөхцөл үүссэн байна.
Тиймээс цагдаагийн газраас хотоор тархсан амьтдыг буудан хөнөөх үүргээ биелүүлж эхэлсэн байна. Харин энэхүү шийдвэр нь тус улсад маргаантай байр суурийг бий болгожээ.
Зарим оршин суугчид аюултай зэрлэг амьтдыг хөнөөх нь зүйтэй хэмээн үзэж байгаа бол, зарим нь амьтны эрхэнд халдсан хэрэг хэмээн үзжээ. Сүүлчийн байр суурийг Тбилисийн амьтны хүрээлэнгийн хамт олон идэвхитэй дэмжиж байна.
Амьтны хүрээлэнгийн дарга хүчний байгууллагуудыг нэн шаардлагагүй бол зэрлэг амьтдыг буудахгүй байхыг хүссэн уриалга гаргажээ.
Амьтны хүрээлэнгийн зүгээс одоогоор Шумба нэртэй цагаан арслан буудуулсан байхыг бүртгэсэн гэжээ. Тэд “Бидний Шумба байхгүй боллоо. Толгойдоо буудуулаад үхсэн байхыг нь олсон. Хүн лүү дайрах ч юмуу шаардлагатай тохиолдолд буудаж болно. Гэхдээ тохиолдол бүрийг нарийн авч үзэх хэрэгтэй. Шууд буудахын оронд бидэн луу утсаар ярихыг хүсье” гэжээ.
Будуулахаас гадна олон арван амьтад живж үхсэн байна.
Амьтны хүрээлэнгээс нийт 30 амьтан гарсны дотор 7 баавгай, 6 арслан, 6 бар, ирвэс, 13 чоно, усны үхэр болон матар байсан гэнэ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)