Грек болон Европын холбооны төлөөлөгчдийн уулзалт Брюссель хотноо өчигдөр өндөрлөлөө. Грекийн өрийн асуудлаар хамгийн сүүлд болсон энэхүү хэлэлцээр зөвшилцөлд хүрч чадалгүй унасан тухай “CNN” агентлаг мэдээллээ.
Европын комиссын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр талуудын зорилго хоорондоо хэтэрхий ялгаатай байснаас хэлэлцээр унасан хэмээн үзэж байна.
Европын хороо Грекийг авралын сангийн гэрээг хийхийн өмнө төсвөө 2 тэрбум еврогоор танахыг шаардаж байгаа юм.
Харин Грекийн Дэд Ерөнхий сайд Яннис Драгасакис мэдээлэхдээ “Афин зээлдүүлэгчидтэйгээ тохиролцоход бэлэн байсан. Грекийн засгийн газар ням гарагт зээлдүүлэгчдийн шаардсаны дагуу төсвийн таналтыг бүрэн хамруулсан саналаа өгсөн. Гэтэл Европын холбоо болон Олон улсын Валютын сан одоо хүртэл тэтгэмжийн төсвөө ханахыг шаардаж байна. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ АФин мэдэгдсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Нөгөө талаас Олон улсын Валютын сангийн эдийн засгийн асуудал эрхэлсэн дарга Оливиер Бланкард “Их хэмжээний зээл олгох хэлэлцээр хүнд шийдвэр, хатуухан шаардлагуудыг Грекийн эрх баригчдаас шаардах болно” хэмээн онцолжээ.
Мөнгөний гачаалд орсон Грек улс Европын холбоо болон Олон улсын Валютын сантай ирэх сарын нэгнээс өмнө авралын сангийн зээлийн хэлэлцээр батлахыг эрмэлзэж байгаа юм. Гэвч зөвшилцөлд хүрч чадахгүй байна.
Пүрэв гарагт Евробүсийн сангийн сайдууд уулзаж Грекийн асуудлыг шийдвэрлэх эсэх дээр санал хураах билээ. Тэдний уулзалт Грекийн хамгийн сүүлчийн боломж юм.
Г.Үжин