Манай улсад дэгдэх магадлал нь дунд зэрэг хэмээн тогтоогдсон аймшигт цар тахал MERS коронавирусын тухай 24 баримтыг хүргэе.
1. Ойрхи Дорнодын амьсгалын замын синдром буюу MERS коронавурис нь анх Саудын Арабт 2012 онд бүртгэгдсэн.
2. Энэхүү аймшигт цар тахал нь 2012 оноос хойш дэлхийн 20 гаруй улсад бүртгэгдсэн, шинэ төрлийн халдварт өвчин юм.
3. Халдвар авсан хүний тоогоор БНСУ Саудын Арабын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Анхны өвчтөн нь 5 сарын 20-нд бүртгэгдсэн. БНСУ-д нүдний салст бүрхэвчээр өвчний вирус тархсан байж магадгүй гэж үзсэн олон тохиолдол байна.
4. Өчигдрийн байдлаар Өмнөд Солонгост нийт 123 хүн халдварласнаас 13 нь амиа алджээ.
5. Хор хөнөөлийн хэмжээгээр САРС-тай зүйрлэгддэг байна.
6. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн судалгаагаар анх сарьсан багваахайнаас үүсч тэмээнд халдварлан тархсан гэжээ.
7. Амьтнаас хүнд халдварладаг хэмээн үзэж байгаа ч нотлоогүй байна.
8. MERS коронавирус нь хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг.
9. Амьтнаас хүнд халдварлахдаа хурдан бөгөөд ховор. Харин хүнээс хүнд халдварлахдаа ойрын харилцаанд ороогүй бол хурдан биш хэмээн үзэж байна.
10. Халдвар авсан бол нас барах магадлал 40 хувьтай хэмээх тооцооллыг ДЭМБ гаргажээ.
11. 2015 оны 6 сарын 10-ны байдлаар олон улсын хэмжээнд нийт 1257 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийн 448 нь амиа алджээ.
12. АНУ, Грек, Иран, Малайз, Нидерланд, Алжир, Хятад, Франц, Герман, Турк, БНСУ, Итали, Австри, Египт, Филиппин, Тунис, Йордан, Куваит, Катар, АНЭУ, Оман, Саудын Араб, Индонез, Бангладеш, Их Британи улсуудад дэгдээд байна.
13. Олон улсын хэмжээнд MERS-ээр халдварласан нийт өвчтөнүүдийн 36 хувь нь амиа алджээ.
14. Одоогоор MERS коронавиурсыг эмчлэх эмчилгээ, вакцин гараагүй.
15. Халдвар авсан өвчтөнүүдийн амиа алдах эсэх асуудал эрүүл мэндийн нөхцлөөс нь хамаарч байна.
16. Халдвар авсан тохиолдолд халуурах, ханиах, амьсгал олшрох, амьсгалахад хэцүү болох бөгөөд ихэнх өвчтөнд хатгалгаа, суулгах шинж тэмдэг илэрч, зарим нь бөөрний дутагдалд ордог.
17. Хөгшин хүн, дархлаа муутай хүн, хорт хавдар, уушигны урхаг өвчин, чихрийн шижин, бөөрний дутагдал зэрэг урхаг өвчтэй хүмүүс халдварлах магадлал өндөр.
18. Иргэд амьсгалын замын халдвараас сэргийлэх, ханиаж найтаасан хүмүүсээс аль болох хол байх, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, дутуу болгосон хоол, угаагаагүй жимс, ногоо болон шаардлага хангахгүй ус хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
19. Өвчний вирус ихэвчлэн хоёрдагч болон гуравдагч хүнээр дамжин тархаж байгаа тул БНСУ-д сургууль, цэцэрлэг дээр хүмүүстэй утсаар ярихыг хүртэл хоригложээ. Мөн байнга амны хаалт хэрэглэхийг шаардаж байна.
20. Монголчууд хамгийн ихээр зорчдог, хараар амьдардаг БНСУ, БНХАУ-д халдвар аль хэдийн дэгдчихсэн. Дээрх орнуудад сурч буй оюутнууд амралтаараа эх орондоо ирэх цаг нь ойртлоо.
21. ЭМСЯ-ны мэргэжилтнүүд хуралдаж уг вирус манайд орж ирэх магадлалтай үгүйд үнэлгээ хийсэн. Дүн нь дунд зэрэг гэж гарчээ.
22. Шат шатны байгууллагууд бэлэн байдлаа хангаж байна. ХӨСҮТ 50 ортой 4 тасаг тусгаарлаж, чөлөөлжээ. МХЕГ-аас хилээр нэвтэрч буй хүмүүсийн биеийн халууныг хэмжих, зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлсэн байна. Мөн эмнэлгүүд ариутгал, халдваргүйтлийн бодисын нөөц бүрэлдүүлж эхэлсэн байна.
23. Манай эмч нар ийм өвчтэй хүмүүстэй ажиллаж үзээгүй тул туршлага, ур чадвар дутна хэмэн холбогдох албаныхан мэдээлсэн.
24. Уг халдварт өвчин манай улсад өдрөөс өдөрт ойртсоор байна. Харин та өөрийгөө, үр хүүхдээ халдвараас сэргийлэх дадалд бэлэн үү?
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (4)