Өмнөд Солонгосыг түгшээж буй коронавирус буюу MERS халдварын талаарх 24 баримтыг хүргэе.
1. Уг вирус нь Саудын арабаас гаралтай. 2012 оны намар нэг бөхт тэмээ, араб сарьсан багваахайгаас анх илрүулсэн гэдэг.
2. Саудын Араб, Кагар, Иордан, Франц, Герман, Их Британи, Арабын нэгдсэн Эмират улс, Тунис, Испани зэрэг улсад энэ вирусийн халдвар авсан тохиолдлууд гарсан.
3. ДЭМБ-аас мэдэгдэж буйгаар, эго төрлийн вирус 2012 оноос өмнө амьтанд ч, хүнд ч илэрч байгаагүй аж. Тус байгууллагын тэргүүн, доктор Маргарет Чаны хэлж буйгаар, “MERS-CoV” вирусийг бага судалсан, мэдээлэл хомс байгааг онцолж байна.
4. Уг вирусын улмаас хүн нас барсан анхны тохиолдол 2012 онд Саудын Арабт гарсан бөгөөд түүнээс хойш Катарын 49 настай иргэн өнгөрсөн оны есдүгээр сард халдвар авсан нь тогтоогдсон билээ.
5. Лондоны “The Health Protection Agency” төвийн мэдээлж буйгаар, халдвар дамжих олон тохиолдол бий ч ихэнх нь эмнэлэгт, халдвар авсан өвчтөнтэй ойр байх нь илүү эрсдэлтэйг онцолжээ.
6. Халдвар авсан хүмүүст халуурах, ханиалгах, хөлрөх, амьсгал нь давчдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
7. Амьсгалын эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих, дархлааг сайжруулах эмчилгээг хийдэг бөгөөд энэ төрлийн вирусын талаар судалгаа бага тул үр дүнтэй эмчилгээ, эмийг одоогоор мэргэжилтнүүд нэрлэж чадахгүй байна.
8. Солонгост хоёр хүний амийг авч одоод буй тус вирус нь яг одоогийн байдлаар тус улсад 77 тохиолдол илэрчээ. Мөн 500 гаруй сургууль, цэцэрлэгийг уг вирусын улмаас хаагаад байгаа юм байна.
9. Амьсгалын замын бусад өвчний адил халдварладаг. Хүнээс хүнд, халдвар авсан хүн ханиалгах, найтаах үед вирус дамжина.
10. Өвчтөнтэй удаан хугацаагаар хамт байх нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг гэж мэргэжилтнүүд үзэж буй.
11. Энэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилга, бэлдмэл байхгүй. Тиймээс хамгийн гол нь хүрэхгүй байх нь их чухал.
12. Гараа сайтар угаах, нян устгах зориулалтгай нойтон алчуур, ариутгагч бодис тогтмол хэрэглэх, халдвар авсан хүний нүд, хамар, аманд гараа хүргэхээс сэргийлэх, олон хүнтэй газар явахгүй байх, амны хаалт зүүснээр халдвар авахаас сэргийлнэ.
13. Биеийн эсэргүүцлийг сайжруулах илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
14. Амьтантай ойртохгүй байх бөгөөд дутуу боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн, амьтны гаралтай хүнс хэрэглэхгүй байх.
15. Бага насны хүүхдүүдийг суулгалт өгөх үед мөн анхаарах хэрэгтэйг эмнэлгийн ажилтнууд анхааруулж байна.
16. Бөгшүүлж ханиалгаж, цустай идээ гарах, уушгиар хатгуулж өвдөх, хөлрөх, халуурах тохиолдолд эмчид хандахыг мэргэжилтнүүд зөвлөж буй.
17. Энэ өвчин гурван тивийн 25 улсад тархаад байгаа учир монголчуудыг Солонгос руу зорчихгүй байхыг анхааруулж байна.
18. Дархлаа султай, уушигны өвчтэй, бөөрний дутагдал, чихрийн шижинтэй хүмүүст тусах өндөр магадлалтай гэж мэргэжилтнуүд анхааруулдаг.
19. ДЭМБ-аас мэдэгдэж буйгаар, дэлхий даяар энэ вирусийн халдвар авсан 1154 тохиалдолд бүртгэгдсэн бөгөөд 431 хүн нас бараад байгаа аж.
20. Уг халдварын улмаас Өмнөд Солонгос руу аялахаар төлөвлөөд байсан 7000 жуулчин аялалаа цуцалжээ.
21. Энэ вирус Монгол Улсад одоохондоо хараахан бүртгэгдээгүй байгаа боловч орж ирэхгүй гэх баталгаагүй. Учир нь хүнийг үхлийн аюулд хүргэдэг тус вирус нь Азид орж ирсэн нь аюулын харанга дэлдэж байна.
22. Ялангуяа манай иргэд БНХАУ, БНАСУ-д ихээр зорчдог учраас энэ вирусийг оруулж ирэхгүйн тулд хамгийн эхлээд хил гаалийнхан энэ асуудал дээр анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй гэж эмнэлгийн салбарынхан хэлж байна.
23. ХӨСҮТ-ийн Тандалт албаны дарга гааль, нисэх буудал, төмөр зам дээр ажиллаж байгаа бөгөөд Азиас орж ирсэн жуулчдыг үзэж, шалгаж байгаа аж.
24. Энэ вирус нууц. үедээ мэдэгдэхгүй байгаа учраас ХӨСҮТ-ийнхөн дөрвөн өдрийн өмнө бэлэн байдал зарлаад ажиллаж байна.
Т.Сар
Сэтгэгдэл (3)