Эрүүгийн цагдаагийн газрынхан төлөвлөгөөтэйгээр хар тамхитай тэмцэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хэдэн өдрүүдэд хар тамхи борлуулсан, хадгалсан, хэрэглэсэн гэх 10 гаруй гэмт хэргийг илрүүлээд байгаа.
Тодруулбал мансууруулах бодис түүж хадгалдаг, түүнийг нь борлуулдаг, хэрэглэдэг сүлжээ бүхий 18-36 насны 20 гаруй залуусыг баривчилсан байна. Тэдэн дунд манай орны ихэнх нутгаар ургадаг каннабис буюу зэрлэг олсны ургамалыг их хэмжээгээр хадгалж, зарж борлуулдаг нөхдөөс эхлээд гадаадын иргэдтэй хамтарч ажилладаг “Ice” буюу мөс, гашиш зэрэг мансууруулах төрлийн бодисыг худалдаалдаг сүлжээнд орсон этгээдүүд ч байжээ. Улмаар уг бүтээгдэхүүнүүдээ мансууруулах төрлийн бэлдмэл тогтмол худалдан авч хэрэглэдэг залууст худалдаалахаас гадна хил давуулан оруулж ирсэн мөс болон гашиш зэргийг олны танил, чинээлэг айлын хар тамхины хамааралтай болсон залууст борлуулдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад ил болж эхэлснийг эх сурвалж онцолсон юм. Ийнхүү хар тамхины төрлийн бодис захиалагч, нийлүүлэгчдээс гадна тэдний түүсэн каннабис төрлийн ургамлыг нь боловсруулдаг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилж, эд мөрийн баримтуудыг нь хураан авчээ.
Эрүүгийн цагдаагийн газрынхан дээрх арваад хэрэгт холбогдуулан 20 гаруй хүнийг баривчилж хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр “Хар тамхины хэрэгт баривчлагдсан хүмүүсийн дунд олны танил болон гадаад хүн ч байгаа” хэмээж байсан билээ.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар хоригдсон хүмүүс дунд зургаан этгээд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан бөгөөд үүнээс гурав нь 2008 болон 2013 онуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлд заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэх зүйл ангиар ял шийтгүүлж байсан аж. Улмаар давтан энэ хэргийг үйлдсэн тул хэрэг нь хүндрэх нөхцөл байдалтай болж, ял нь улам нэмэгдэхээр болжээ. Харин тэдний дунд баривчлагдсан гадаад иргэн бол Дмитрий гэх ОХУ-ын хүн юм байна.
Түүнчлэн олны танил нэгэн эрхэм энэ хэрэгтэй холбогдоод байгаа нь “Хархорин” захын босс, “Чингэс трейд” ХХК-ны ерөнхий захирал Чүлтэмрэнцэнгийн Лхагвадоржийн хүү Л.Цэгцбаатар юм байна. Тэрээр эхнэр хүүхдээсээ салж, Монголын алтны магнат Мянганбаярын экс эхнэр топ модель Д.Пүрэвсүрэнтэй хайр сэтгэлийн холбоотой болж хэвлэлийн хуудсанд нэр нь бичигдэх болсон цуутай нэгэн гэдгийг та бүхэн андахгүй биз. Харамсалтай нь тэрээр топ модель бүсгүйг хөх няц болтол зодож, цагдаагийн хаалга татаж, 40 хоног буюу 360 цаг албадан хөдөлмөр хийх ялаар шийтгүүлээд салсан байдаг. Тэр цагаас хойш сураггүй болсон түүнийг хар тамхины ийн цоллоо.
Л.Цэгцбаатарын аав Ч.Лхагвадорж 2010 онд өөрийн эзэмшлийн газар болон обьектууд барьцаалан "Зоос" банкнаас удаа дараа зээл авч байсан гэх бөгөөд “Зоос” банкнаас 2,7 тэрбум төгрөг зээлчихээд шүүхэд дуудагдаж, тус банкыг дампуурахад хувь нэмрээ оруулсан нэгэн гэгддэг.
Д.Дуулим
Сэтгэгдэл (12)