Эцсийн зорилго нь шинэчлэл. Шинэчлэл шинэчлэлдээ улс орны ирээдүй, хууль эрхзүйн дэвшилтийг авчрах эрмэлзэл. Дэвшилтэт, хөгжингүй, ард иргэдийн эрх ашигт нийцсэн хууль эрхзүйн шинэчлэлийг хүсэгч хоёр эрхэм. Гэвч зорилго нэгтэй гэх ч тэдний үг үйлдэл, санаа бодол нэгнийгээ дарж, чичилж байдаг. Уншигч та ямар хоёр эрхмийн талаар цухалзуулж буйг төвөггүйхэн ойлгосон биз ээ.
Өөрөөр хэлбэл, Хууль зүйн экс болоод одоогийн хоёр сайд. Сайд асан Х.Тэмүүжингийн хийсэн шинэчлэлийг бага багаар нухчин дарж буй Д.Дорлигжав. Харин Д.Дорлигжавын шинэчлэлийг илтэд шүүмжлээд буй Х.Тэмүүжин. Өнгөрсөн удаад бид Х.Тэмүүжингийн хэлсэн 24 баримтыг хүргэсэн бол энэ удаад Д.Дорлигжав юуг онцлов. Түүний онцолсон 24 ишлэлийг хүргэж байна.
1. Шинэчлэл удааширч байгаа үндсэн шалтгаан нь сэтгэл хөдлөл, дэврүүн мөрөөдлөөр хууль боловсруулах ажилд хандсан.
2. Өнгөрсөн таван сарын хугацаанд манай яамныхан урьд нь боловсруулж байсан, өргөн барьсан хуулиудыг буцааж татсан. Үүнийг хоёр хүний сөргөлдөөн мэтээр тайлбарладаг хүмүүс бий. Тийм асуудал байхгүй.
3. Тэдгээр хуулиуд дотор Үндсэн хуулийн нэр томъёо, үндэслэлтэй нийцээгүй зүйл олон бий. Дахиад Үндсэн хуулийн Цэц дээр унаад, дахиад хууль нь хүчингүй болох асуудал үүсэхээс сэргийлж дахин боловсруулж байгаа юм.
4. Хуульч, сайд хүний хувьд миний өөрийнхөө үзэл санаа, байр сууринаас хандсан зүйлүүд цөөн бий.
5. Хууль боловсруулах үйл ажиллагаанд хуулийн бүх байгууллагуудын мэргэжилтэн, багш, судлаачдын маш том баг удаан ажиллалаа. 30 гаруй байгууллагаас санал авсан. Нийт 10 гаруй хуулийг энэ хаврын чуулганаар батлуупж чадвал эрх зүйн шинэчлэл үндсэндээ хийгдэх юм.
6. Хүн дарамтлахын тулд хууль хийнэ гэж юу байх билээ. Би төрийн албанд олон жил ажилласан, хуульч мэргэжлийн хүний хувьд манай хуульд, хуулийн байгууллагуудын арга ажиллагаанд байгаа алдаа, дутагдлыг харж байгаа. Үүнийг засч, залруулах ёстой. Гзхдээ туйлшрал байж болохгүй.
7. "Нийгэмд үйлчилдэг байгууллага" гэдэг үгээр нэг их хөөцөлдөх хэрэггүй. Жишээлбэл, цагдаа цагдаа л байх учиртай. Шаардлагатай бол таны гарыг мушгиад аваад явдаг л байх ёстой. Үүнийг дарамт гэх үү, эсвэл та надад үйлчилдэг байх ёстой гэх үү. Цагдаа хуулийн дагуу ажилладаг байх ёстой. Тэр хууль нь ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай.
8. Эрх зүйн шинэчлэл гэж их лоозогнодог. Хүн дарамталдаг цагдааг үйлчилдэг цагдаа болгоно гэх мэт. Гэтэл амьдрал дээр хууль лоозон байж болдоггүй. Цагдаа зөрчил гаргасан хүнтэй яаж харилцах, юу гэж хэлэх, албадлагын арга хэмжээг ямар тохиолдолд, яаж авах юм гэдэг асуудал маш тодорхой байх ёстой. Энэ бүгдийг олон жилийн туршлагад суурилан, гарч байгаа алдаа оноо, ирээдүйн зорилгод нийцүүлж хийдэг.
9. Тахарын алба гэж байгуулагдсан. Гэрч, хохирогчийг хамгаалах, хуяглан хүргэх, шүүх хуралдааны аюулгүй байдльг хангах зэрэг үүрэгтэй. Хуучин цагдаагийнхны хийж байсан ажил л даа. Ийм байгууллагыг байгуулсан, тэгээд л хаячихсан. Тэнд туршлагатай боловсон хүчин, унаа машин алга. Бүх аймгуудад байргүй. Эрх зүйн орчин нь тодорхойгүй. Энэ байдлаараа Тахарын алба хуулийн зорилго бүрэн хэмжээгээр биелүүлж ажиллах боломжгүй. Тийм учраас ШШГЕГ-ын дэргэдэх байгууллага болгоё гэж байгаа юм.
10. Татан буулгаагүй, хууль нь хэвээрээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бүх аймагт салбартай, унаа хөсөгтэй, аж ахуйтай. Дэргэдээ Тахарьн албыг авлаа гээд болохгүй юмгүй. Өнөөдрийн боломж, санхүүгийн нөхцөл байдалдаа уялдуулж, ийм шийдэл хийж байгаа юм.
11. Цагдаагийн цолд өөрчлөлт оруулсан нь цэрэг, цагдаагийн амьдрал ойлгохгүй хүний санаа байсан байх. Хууль гаргахаас нь өмнө би Тэмүүжинд зөндөө сануулж хэлсэн. Болдоггүй юм аа гэж. Албан тушаалын цол гэдэг юм бий болгоод, ийм албан тушаалтай хүн тийм цолтой байна гээд заачихсан. Цагдаагийн хурандаа, дэд хурандаа болно гэдэг цагдаагийн сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн гол мөрөөдөл байхгүй юу. 20, 30 жил зүтгэж байж хүрэх ёстой мөрөөдөл нь. Гэтэл сургууль төгсөөд 2-3 жил болсон дэслэгч залуу гэнэт газрын дарга, шууд хурандаа болно. Газрын дарга, хурандаа цолтой байсан хүн нь албан тушаал буураад, ахлах дэслэгч болж байгаа юм.
12. Цагдаа ч бай, цэрэг ч бай, цол форм хэрэглэдэг хүмүүсийн сэтгэл зүйг зөв ойлгож, маш болгоомжтой хандах ёстой.
13. Уулын буга хараад унасан бухаа голов гэдэг шиг том улсуудад байгаа зүйлийг шууд хуулж, хэрэгжүүлэх гэж оролдох дэмий.
14. Шинэчлэл нэрийн дор хуулийн байгууллагын ажилтнууцыг хашрааж, бужигнуулж, шинэчлэл хийхээс айдаг болгочих вий л гэж бодож байна. Зарим талаар тийм зүйл ажиглагдаж байна билээ.
15. Дахиад нэг сайд гараад ирлээ, одоо яах бол гэсэн болгоомжлол. Шинэчлэлийг баярлаж бус, айдастай хүлээж авах хандлага бий болсон байна.
16. Хуульчдын холбооноос "Дэлхий дээр цорын ганц өмгөөллийн хуульгүй улс нь Монгол боллоо. Өмгөөллийн хуулиа баталж өгөөч. Мөн Америкийг дуурайсан энэ БАР-ын систем чинь амьдралд нийцэхгүй байна. Үүнийг шинэчилье" гэж байгаа. Би “Та нар манай Хууль зүйн яамныхантай суугаад, төслөө боловсруулаад ир. Тэгээд яамны түвшинд дахиад ярья” гэсэн хариу өгсөн
17. Эрүүгийн хуулиар эдийн засгийн хохиролтой хэргүүдийг голдуу хорьж шийтгэдэг. Шинэчлэлийн дараа хэрэг үүсгээд, шалгах явцад хохирлоо барагдуулчихвал заавал хорьж, шийтгэх гэхгүй болно. Хуулийн зорилго хохирлыг арилгах болохоос, хүнийг шоронд хийх биш юм.
18. Би ямар Тэмүүжинг хөтөлж аваачаад, нэр холбогдсон хүүхэнтэй нь танилцуулчихсан биш. Би тэдний уулзалтыг зохион байгуулаад, дэвэргээд явсан биш... Ерөнхийдөө буруугаа үргэлж бусдаас хайсан, бусдад нялзаах гэсэн нэг тиймэрхүү зүйл л харагдаад байгаа.
19. АТГ хуучин Цагдаагийн газрын дэргэдэх Улсын мөрдөн байцаах газарт байсан, нэг л тасаг шүү дээ. Тэрийг тусад нь гаргаад, илүү эрх мэдэл, цалин өгөөд эхлэхээр системийн дотор байгаа бусад байгууллагуудьнхаа хэвийн үйл ажиллагаанд саад болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, систем дотор байгаа нэг байгууллагыг хэтэрхий хүчирхэг болгочихоор бусдынхаа үйл ажиллагааг чөдөрлөдөг, боомилдог. Энэ бол амьдрал дээр байгаа жишээ.
20. АТГ адилхан хууль сахиулах байгууллага учраас нэг л эрх зүйн орчинтой байх ёстой.
21. Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэц дээр хуулиуд нь унахаар “Энэ Дээд шүүхийн захиалгатай, эсвэл Д.Дорлигжав хийлээ” гэж хардахын оронд нэг удаа ч болов “Би ер нь Үндсэн хуультай зөрчилдсөн юм хийчихсэн юм биш үү” гэж бодох хэрэгтэй.
22. Улс төрд удаагүй болохоор янз бүрийн юмнаас эмзэглээд, тэрнээсээ болоод элдэв юм хийгээд явдаг байж мэдэх юм.
23. Цагдаагийн, Прокурорын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын, Шүүхийн хууль гэх мэт байгууллагуудын хуульд өөрчлөлт орох ёстой. Өмнө нь цөм хуулиа батлаагүй байж байгууллагуудьш хуулийг баталж, дарааллыг нь алдагдуулаад бужигнуулчихсан юм билээ.
24. Шинэчлэлийг баярлаж бус, айдастай хүлээж авах хандлага бий болсон байна. Энэ бидний анхаарах ёстой зүйл.
24tsag.mn
Сэтгэгдэл (56)