МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрээр албан тушаал томилогдсоноос эхлээд телевизийн төсөв, бодлого, хууль эрх зүйн асуудлын тухай олон асуултад хариулт өгснийг 24 баримт болгон хүргэж байна.
1. Төсөв танах тухайд УИХ-ын шийдсэн асуудал. Намайг томилогдохоос өмнө болж өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор нийт 99 хүнийг цомхотголд оруулахаар МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл шийдвэрээ гаргабичхсан байсан.
2. Төсвийн 50 хувийн таналт гэдэг хүнээ цомхотгох уу, эсвэл цалингаа хасах уу гэсэн л ойлголт.
3. УИХ-ын шийдвэрүүд ямар ч судалгаагүй гардагийн тод жишээ нь энэ. 12 сард баталсан шийдвэрээ нэг сарын нэгэнд эхэлнэ гээд заачихсан. Хуулиар хүн хална гэдэг дор хаяж 3 сарын асуудал болдог. Үүнийх нь лай ланчгийг тэнд ажиллаж байгаа хүмүүс, жирийн иргэд үүрдэг ийм гаж тогтолцоо бий болоод удлаа.
4. Хурган дарга нар гэж яригддаг давхаргынхан эхний ээлжинд халагдсан байгаа. Яагаад гэвэл хэдэн хүн нэгтгээд нэг дарга, ахлах редактор ч юм уу албан тушаал бий болгочихсон байсан.
5. Би саяхан 10 машиныг дуудлага худалдаанд оруулж үндсэн хөрөнгөөс хасууллаа.
6. Ер нь бол байж болох бүхнийг танаж байна.
7. Суларсан орон зайгаа бие даасан кино продакшнуудад түрээслүүлэх гэрээ хийсэн. Түрээслэгчид мөнгөө төлж чадахгүй бол бидэнд контент нийлүүлэх заалт ч энд тусгагдсан байгаа.
8. МҮОНТ-ийн хоёрдугаар суваг М.Наранбаатарынх гэхээсээ илүүтэй миний хийсэн ажил. Би МҮОНТ-ийн захирал байхдаа НҮБ-ын үндэстний цөөнх, хэлний цөөнхөд зориулсан төсөлтэй танилцаад манайд хэрэгжих ёстой юм байна гэж үзсэн. Төслийг гардаж бичээд, хамгаалснаар хоёрдугаар суваг 2011 онд ашиглалтад орсон юм.
9. Программын бодлогын хувьд хоёр суваг маань холилдсон бодлоготой байсан. Үүнийг өөрчилье гэж ярьж байгаа.
10. Зар сурталчилгааны хоёр хувийн тарифыг нэмэгдүүлэх өөрчлөлт хийж эхэлсэн.
11.Би 1993 оноос хойш телевизийн салбарт байсан. Сүүлийн гурван жил болоод 1998 онд Засгийн газрын хэвлэлийн албанд байсныг эс тооцвол телевизийн хүн.
12. Өнөөдрийн тогтолцоогоор мэргэжлийн мэргэшсэн хүмүүс дагнаад карьерийннхыы өндөрлөгт хүрэх боломж хаалттай байгаа. Яаж ч байсан улс төрийн шат гишгүүр дээр дамжиж байж түүндээ хүрдэг гаж тогтолцоо бий болчихоод байна.
13. Би хөндлөнгийн цагдаад ажиллаж бйсан энэ салбарыг мэдэхгүй хүнийг улстөрийн томилгоогоор авч ирээгүй.
14. Зорилготой хүн зорилгодоо хүрэхийн тулд улс төрийг ашигласан гэж хэлж болох юм. Түүнээс биш нам зорилгоо биелүүлэх гэж олон жил явсан гишүүнээ даргаар тавиагүй.
15. Тэгэхээр АН намайг бус би тэр намыг ашиглаж зорилгодоо хүрч байгаа юм.
16. М.Оюунчимэг бол нам ашигладгийн сонгодог жишээ. Тэрээр сэтгүүлч байхдаа редактор болох гэж АН-д элсэж байсан. Дараа нь шат ахих гэж С.Батболд дээр очоод МАН-ын гишүүн болчихсон.
17. Нам биднийг ашиглаад байна гэж хэлж болохгүй.
18. Одоогоор манай баг хэрэлдэж хоёр тийшээ харчихаагүй байна. Яагаад гэвэл энэ байгууллагыг яаж оновчтой, зөв зохион байгуулах вэ гэсэн нэг бодлоготой.
19. Бидний дээр үндэсний зөвлөл гэж бий. Тэд өөр өөрийнхөө шугамаар, өөр өөрийнхөө салбараас олон нийтийг төлөөлж байгаа учраас ард түмний шүүмжлэлд хамгийн ихээр өртдөг. Тэд хуралдаа ирээд бидний шинэ бүтцийг батлах гэж өдөржин хяналт тавьж байх жишээтэй.
20. С.Жавхлан тэнд мэтгэлцэх гэж биш шоудах гэж очсон гэж бодож байна.
21. С.Жавхланг аль дугаарт орохоо урьчилж мэдэгдээрэй гэж байхад 24-ний өдөр утасдаад би өнөө орой De Facto-д орно гэж байгаа юм. Албан бичгийн наад захын мэдлэг ч үгүй хүн.
22. Ховдын хязгаарт байгаа цоор үлээж байгаа хүнийг ямар ч арилжааны телевиз сурвалжлахгүй. Энэ нь бидний зах зээл дээрээ өрсөлдөлгүйгээр хийх ёстой ажил. Энэ шаардлагыг МҮОНРТ-ийн тухай хуулийг боловсруулж батлуулсан хүмүүс мэдэж байгаа.
23. О.Баасанхүү олон нийтийн хураамжийг болиулна гэж байгаа бол дээрх хуулийг өөрчлөх ёстой.
24. Хэрвээ хураамжийг байхгүй болгочихвол зар сурталчилгааны цагийг нэмэх ёстой. Ингэж юм бол бид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж зах зээл рүү улангасаад л орно гэсэн үг.
Эх сурвалж: "Өдрийн сонин" 075 дугаар.
Сэтгэгдэл (63)