Монгол бөхийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, бөхчүүдээс анх удаа байнгын ажиллагаатай парламентад сонгогдсон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тухай сонирхолтой 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна.
1. Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Хэрлэнгийн хөвөөнд 1964 оны 6 сарын 7-ны өдөр мэндэлжээ. Гурван эгч, нэг ахтай. 1960-аад оны хүүхдүүдийн жишгээр аав ээждээ туслан, хурга ишиг хариулж, бөх барилдаж өссөн гэж өөрөө дурсан ярьдаг.
2. Аав Бадмаанямбуу нь хүүгээ дагуулаад бөх үзэх дуртай байсан нь түүнийг бөх болоход нөлөөлжээ. “Бөх болох хүсэл зоригийг аав минь өгсөн” гэж дурссан байдаг.
3. Түүний гэргий Б.Болормаа философийн багш мэргэжилтэй ч волейболын спортоор түлхүү хичээллэж, спортын мастер цолтой болсон. 1964 оны 6-р сарын 15-нд төрсөн. Б.Болормаагийн Аав нь Хэнтий аймгийн Батноров сумын улсын заан Барамсай гэж хүн байсан. Барамсай заан Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхийн дэвжээнд гаргасан хүн юм. Харин төрсөн ээж Норжмаа нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумгийн Хурц арслан Бадамсэрээжидийн дүү охин аж.
4. 1984 оны үед Барамсай заан Б.Бат-Эрдэнэтэй анх уулзаж бөх болох хүүхэд байна гэж зодог, шуудгаа тайлж өгчээ. Түүнийг дагуулан аймаг, сумын наадам хэсч, бөхийн мэх, дэвээ шаваа зааж өгдөг байсан ч хожим нь санаандгүй байдлаар хүргэн нь болжээ.
5. Б.Бат-Эрдэнэ, Б.Болормаа нар 1985 онд нэгэн тэмцээний үеэр танилцаж, 1987 онд гэрлэжээ. Б.Баярмаа, Б.Бурмаа, Б.Сугармаа гэсэн гурван охинтой.
6. Том охин Б.Баярмаа нь аавыгаа улсын заан болсон 1986 оны наадмаар буюу 7-р сарын 10-нд мэндэлжээ. Тэмцээнд оролцоод охинтой болсон гэдгээ мэдээгүй байсан Б.Бат-Эрдэнэ аварга гэртээ ирээд хүүхдээ өлгийнөөс нь задалж харчихаад “Хүүе, охин байна ш дээ” гээд сүртэй уулга алдаж байжээ. Найз нь хүү төрсөн гэж хэлээд будлиулсан байсан тухай гэргий нь хожим дурсжээ. Одоо том охин Б.Баярмаа нь Германы Мюнхен хотод интерьер дизайны чиглэлээр сурч байгаа.
7. Б.Бат-Эрдэнэ залуудаа “Хүч” спорт хорооны нэрээр барилддаг байсан. Түүнийг Сэлэнгэ аймагт цэргийн алба хааж байхад гавьяат багш Гэлэг "Хүч" нийгэмлэгт оруулжээ. ЗХУ-руу сурахаар явах байсан ч багшийнхаа зөвлөснөөр бөхийн спортод хүч үзэхээр шийдэж байжээ.
8. Б.Бат-Эрдэнэ аварга үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо бөхийн хэд хэдэн төрлөөр хүч сорьж явсан. Тэрбээр наадмын ногоон дэвжээнд 12 удаа түрүүлснээс гадна самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга цол авсан юм.
9. Б.Бат-Эрдэнэ анх 1985 оны наадмын дөрвийн даваанд Увс аймгийн харьяат Улсын заан Тулгаа гуайг даваад, тавын даваанд улсын начин Балжиннямыг давж улсын начин болж байсан. 1989 онд аварга болоод 1990 онд дархан аварга, даян аварга цолыг хүртсэн.
10. Тэрбээр улсын наадамд хоёр ч удаа хөлний бэртэлтэй байхдаа зодоглож байжээ. Тухайлбал, 1996 онд Атлантын олимпийн оноо цуглуулах Германд болсон барилдаанд хөлөө хүнд гэмтээсэн байв. Шагай нь мултарч, хөлний яс нь цуурч хүд бэртэл авсан байжээ. цууран гурван сарын туршид хэвтэж байхдаа хэвтрийн хатгаа тусч байжээ. Тэр жилдээ улсын баяр наадамд барилдаж Мөнх-Эрдэнэ арслантай үзүүр, түрүүнд үлдэж дөрвөн цаг барилдсаны эцэст түрүүлж байсан юм. Түүний урьд жил бас хөлдөө бэртэлтэй байсан гэдэг.
11. Б.Бат-Эрдэнэ аварга бол олимпын аварга Н.Түвшинбаярын анхны багш. Тэрбээр шавиа “Ёс жудагтай, даруу төлөв залуу” гэж тодорхойлсон байдаг.” Н.Түвшинбаярыг олимпын аварга болоход өөрийн эрхгүй нулимс гарч байсан” гэж ярьсан удаатай.
12. 2004 онд Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон.
“Биеийн тамирын салбарынхан болон нутгийнхан нь санал тавьсны дагуу би улс төрийн амьдралд орсон” гэж улс төрийн гараагаа тайлбарладаг.
13. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МУИС-ийн хууль зүйн сургуульд докторантурт суралцаж, биеийн тамирын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байжээ. 2003 онд УИХ-аар биеийн тамирын тухай хуулийн төслийг боловсруулахад биечлэн оролцсон.
14. Б.Бат-Эрдэнэ сонгуулийн түүхэнд хамгийн хачирхалтай сурталчилгааны хуудас гаргаж байсан юм. 2004 оны сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшиж байсан Да.Ганболд түүнтэй хамт авахуулсан зургаа сурталчилгааны хуудасныхаа нүүрэнд хэвлүүлжээ. Гэтэл тун удалгүй Б.Бат-Эрдэнэ мөн л энэ тойргоос нэр дэвших нь тодорхой болсон. Энэ нь өрсөлдөгчид нэг сурталчилгааны хуудсанд гарсан сонин тохиодол болжээ.
15. Тэрбээр УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны тун идэвхитэй гишүүн. Байгаль орчин, ашигт малтмалын лицензтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөлд оролцсон.
16. 2008 онд УИХ-д дахин сонгогдсоноосоо хойш дахин бөхийн дэвжээнд зодоглоогүй. Гэсэн ч ажлынхаа зав, зайгаар Төрийн ордны коридорт өглөө, өдөр гээд тогтмол дасгал хийдэг.
17. Тэрбээр монгол үндэсний хоолыг илүүд үздэг. Хөдөө гадаа, нар салхинд явж байх үедээ гэрийнхэндээ элэг, сэмжээр сайхан сорс хийнэ, шорлог, мах шарж өгдөг гэдэг. Харин гэртээ гурилтай шөл хийж, мах чанаж, хийцтэй цай чанах дурта гэж ярьсан байдаг.

18. МАН-аас УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнийг МАХН-д орох гэж байна гэсэн яриа тасардаггүй. Учир нь тэрбээр МАН-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. 2011 оны намар “Оюу толгойн гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан.
19. Б.Бат-Эрдэнэ бол хамгийн их сүсэг бишрэлтэй хүмүүсийн нэг. IX Богдыг Гандантэгчилэн хийдэд залахад очиж мөргөж, адис авч байсан тэрбээр Богдыг жанч халахад мөн л ихэд сэтгэлээр унаж буйгаа мэдэгдэж байсан. Өнгөрсөн жил XIV Далай ламын Монголд хийсэн айлчалыг зохион байгуулахад оролцож байсан юм.
20. Тэрбээр 2008 оноос хойш бөхийн дэвжээнд зодоглоогүй. -Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний хувьд АТГ-т энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Тэрбээр жилийн 19 сая 470 мянган төгрөгийн орлоготой бөгөөд гэр бүлийн бусад гишүүд нь өнгөрсөн жил 14 сая 80 мянган төгрөгийн орлого олжээ.
21. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад тэрбээр 2 орон сууц, нэг үйлчилгээний барилгатай аж. Эдгээр нь нийт 425 сая 300 мянган төгрөгийн өртөгтэй юм.
22. Мөн нийт 97,800 мянган төгрөгийн үнэтэй “Сузуки гранд витара” , “Лексус 470” гэсэн хоёр машинтай.
23. Тэрбээр “Буудайн цацал” /20%/, “Атар чандгана” /51%/, “Атар чандгана сүү” /14%/ компаниудад нийт 40 сая 500 мянган төгрөгийн хувьцаа эзэмшдэг. Хадгаламжиндаа 30 сая 422,6 мянган төгрөгтэй, 10 сая төгрөгийн нэг эзэмшил газартай гэж мэдүүлсэн байна.
24. Даян аварга Б.Бат-Эрдэнэ бол УИХ-ын гишүүд дундаасаа хамгийн олон малтай нь. Хамгийн олон хурдан удмын адуутай нь. Түүний нэр дээр 400 бод, 3100 бог, 20 хурдан удмын адуу байдаг. Эдгээр нь нийлээд 182 сая төгрөгөөр үнэлэгджээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (21)