Сүүлийн үед сураг нь тасраад байсан Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Г.Баасан өчигдөр Монголын Ардчилсан холбооны дөрөвдүгээр их хурал дээр гарч ирлээ. Тэрбээр “Улаанбаатар палас”-ын индэр дээр хэлсэн үгэндээ: Өнөөдөр Монгол Улс минь сүйрлийн эрмэгт уначихаад байна. Улс төрчид Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд ингэж тэгж өгслөө хэмээн мэдэгдэж байгаа ч үнэндээ Монгол Улсын маань гадаад өр арван тэрбум долларт хүрчээ. Эрх мэдэлтнүүд баяжаад л байна. Харин ард иргэдийн дунд ажилгүйдэл, ядуурал, сүйрэл улам л нэмэгдэж байна. Гуравхан сая хүнээ хүний дайтай явуулчихаж чадахгүй байгаадаа эмзэглэх ухаан эрх баригчдад алга. Харин ч Монгол хүнээ голдог, басамжилдаг, ялгаварлан гадуурхдаг, хооронд нь яс хаядаг, малаас дор үздэг, мөлждөг, залхаан цээрлүүлдэг, эрүүдэн шүүдэг, буудаж алдаг, гадаадад сорчилж боолчлуулдаг, залилдаг гээд Монгол хүн Монгол нутагтаа хүн ёсоор амьдрах боломжгүй болжээ.
Сонгууль дөхөхөөр л эрх баригчид хэзээ ч биелэх боломжгүй, биелүүлэхийг ч хүсдэггүй, лоозонгуудаа гарган ирж бишрэм сайхан ярьж байгаа нь гутмаар юм. Хэрвээ тэдний яриад байсан биелэсэн бол өнөөдөр төр хямралаас, түмэн ядруулаас гарчихсан байх байлаа” гэсэн юм. Тэрбээр илтгэлийнхээ хугацаанд МАНАН-гийн бүхий л муу муухайг илчлэн зүхлээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)