Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Ганди АН-ын сайд нартай цуг ажлаа өгөх гэж байна гэсэн мэдээлэл гараад байсан. Түүнийг Италид суух элчин сайдаар ажиллах гэж буй тул сайдын суудлаас татгалзаж байгаа хэмээн эх сурвалж бидэнд мэдээлж байсныг манай сайт дамжуулж байсан. Т.Ганди сайд үүнд ямар нэгэн тайлбар хийж няцаагаагүй билээ. Тэгвэл тэрбээр Италид очих санаагаа өөрчилж Унгарын элчин сайд болохоор зүтгэж байгаа гэж мэдээлж байна.
Одоогоор Унгар, Итали, Солонгос, Куба гэх мэт долоон орны элчин сайдын томилгоо хүлээгдэж байгаа юм. Италид суух элчин сайдаар ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Австралийн элчин сайдаар ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан нар нэр дэвшээд байгаа юм.
Гэсэн ч эдгээр элчин сайд нарын томилгоо УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэж амжихгүй болоод байгаа. Учир нь дараагийн долоо хоногт хоёрдугаар сарын 15 хүртэл сунгасан намрын чуулган өндөрлөнө. Тиймээс Т.Ганди сайдын Унгарт ажиллах асуудлыг хаврын чуулганаар буюу гуравдугаар сарын сүүлээр хэлэлцэж, батлах магадлалтай болоод байна.

Сэтгэгдэл (8)