Өчигдөр МАН-ынхан бүлгийн хурлаараа улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Тэгээд Сангийн сайд Ж.Эрдэнэбатын улс орны эдийн засгийн талаарх мэдээлэлийг сонсоод нүд нь орой дээрээ гарцгаажээ. МАН-ын олон гишүүд улс орны эдийн засаг бүүр ийм муу болчихсон юм уу? Бид ч бас арай өөдрөгөөр төсөөлж, асуудалд шүүмжлэлтэй хандсан юм байна. Сангийн сайдыг авч байж нарийн ширийн зүйлийг олж мэдлээ хэмээн шагширцгаасан гэнэ. Бүр зарим нь улс орны эдийн засаг ийм муу байсныг мэдсэн бол хамтрах ёсгүй байж. Элгээрээ хэвтчихсэн байна. АН-ынхны бүх булайг үүрэлцэхээр боллоо. Шаварт хамт хутгалдлаа хэмээн баахан цамнасан гэнэ.
Харин зарим гишүүд нь улс орны эдийн засаг ямар болсныг ард түмэнд үнэнээр нь хэл. Бид улс орны эдийн засгийг ямар хэмжээнд хүргэж унагасан намтай хамтарч байгаагаа харуулах хэрэгтэй. Сүүлд нь МАН унагачихлаа гэнэ хэмээн хаширласан сураг байна. Ерөнхийдөө Сангийн сайд Ж.Эрдэнэбатын мэдээлэл МАН-ын гишүүдийн толгойг сэгсэрхэд хүргэжээ. Тиймээс олон нийт удахгүй улс орны эдийн засгаар АН-ынхан хэрхэн тоглосон талаар чих дэлдийлгэм мэдээллийг сонсох бололтой.
Үүнтэй зэрэгцээд МАН-ын нилээд олон гишүүн сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ хэмээн ярилцах болсон байна. Тэднийг ойлгож болох талтай. Хоёр жил сөрөг хүчнээр ажилласан. Энэ орон зайгаа алдахгүй гэсэн давхар бодлого бодсон байх. Харин хэдхэн хоногийн өмнө эрх баригч болж, сайд хийж манаргаж явсан зарим эрхэмүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт шүүмжлэлтэй хандах болжээ. Энэ л олон хүний гайхлыг төрүүлж эхлэв. Зарим нь ил цагаан хэвлэлээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг муулсан яриа өгч байна. Бас нэг хэсэг нь дөрвөн сарын дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах талаар санаа цухуйлгаж эхлэв. Түүний нэг нь Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав. Тэрээр УИХ-ын чуулган дээр "Энэ Засгийн газрыг дэмжээд гурван сар ажиллуулаатхая. Тэгээд дөрөв дэхь сараасаа хавар болно. Танхим нь гудамжтайгаа нийлээд нүдэж, зодох юмандаа орно биз дээ" хэмээн хэлсэн нь олон хүний анхаарлыг татав. Түүнийг яриаг анзаарвал дөрвөн сарын дараа буюу хавар гэхэд Ч.Сайханбилэгийн танхимыг гудамжныхантай нийлэн балбаж өгөхийг сануулсан шинжтэй. Уг нь Я.Санжмятав бол Ч.Сайханбилэгийн хамгийн сайн найз. Засгийг тэргүүлж байгаа "Алтангадас" фракцийн шинэ толгойлогч. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга буюу Монгол Улсын сайд болох гэж эцсээ хүртэл өрсөлдсөн. Даанч С.Баярцогт найздаа ялагдсан. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Я.Санжмятав гурав бол эвлэл, залуучуудын холбооноос эхэлж хамтдаа зүтгэсэн найзууд. Ийм хоёр сайн найзынхаа эсрэг хөдлөхийг Я.Санжмятав тооцоолж байгаа бололтой. Я.Санжмятав ийм тооцоо хийж байхад бусад гишүүд яаж ажиллах нь тодорхой гэж толгой сэгсрэх олон улс төрчид гарч ирэв.
Хэрэв Я.Санжмятавын зөгнөж төлөвлөсөн зүйл биелэлээ олвол Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны хавар гэхэд огцорч магадгүй юм. Ийм байдалд хүрэхэд МАН шийдвэрлэх нөлөөлөл үзүүлнэ. Тэд өнгөрсөн хоёр жил АН улс орныг яаж сүйрүүлсэн талаар хангалттай мэдээлэлтэй болоод, өмнө хайгаад олдохгүй байсан зүйлээ гартаа оруулж авчихаад Засгийг хаяад явчихаж мэднэ. Дээр нь АН-ын гол хүчин МҮДН, МоАХ хоёр үндсэндээ Ч.Сайханбилэгийн эсрэг зогсож байгаа. Бас З.Энхболдод эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх нууцхан бодол бий. Энэ бүхэн биелэлээ олвол Ч.Сайханбилэгийн Засгийн газар сайн найз Я.Санжмятавынх нь зөгнөснөөр дөрөвхөн сарын настай болж таарах гээд байна.

Сэтгэгдэл (37)