
Хамгийн ноцтой нь УИХ-ын нэгэн гишүүн, Засгийн газрын нэг сайд хоёрыг хуулийн байгууллагынхан шалгах шаардлагатай гэж үзсэн бололтой. Тэр мэдээлэл ч урт чихтэй О.Баасанхүү гишүүнд хүрч олон нийтэд тарж эхлэв. Тэр эрхэмүүдийн нэр хэн бэ? гэдэг одоохондоо нууц байна. Бас задрахгүй байна. Харин олон нийт сайд гэдэг нь Н.Батбаярыг хэлсэн хэрэг хэмээн таамаглаж эхлэв. Тун дөхөж очсон таамаг байж мэднэ. Учир нь түүний ойр дотны хүмүүсийг шалгаж эхэлсэн, яамнаас нь чагнах төхөөрөмж илэрсэн гээд асуултын учиг Н.Батбаяр сайд руу л чиглээд байна. Ядаж байхад түүний асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга хүчээр хойшлуулсан. Хашир анжгай ямар нэгэн юмны үнэр авчихаад л хойшлуулсан гэсэн яриа ч саарал ордноор түгэв.
Харин наадмаас өмнө татагдаж магадгүй байгаа гишүүн нь хэн бэ? гэдэгт хариу өгөх хүн алга. Зарим нэгэн Ё.Отгонбаярыг дэвшүүлэв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ё.Отгонбаяр биш гэнэ. Бас Б.Гарамгайбаатарыг ч нэрлэх хүмүүс нэмэгдэв. Учир нь түүний "Мон Роуд"-ыг өндөр өртөгөөр зам барьж байгуулсан гэдэг хэргээр хэсэг этгээдүүд АТГ-т өгсөн бололтой. Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр хоёрын шалгуулах гээд байгаа асуудлууд замын үнэ нэмсэн гэдгээр холбогдсон юмуу даа. Хэрэв ийм асуудал байгаа бол хуулийн байгууллага шалгаад тайлбар хийх биз. Ядаж байхад Б.Гарамгайбаатар иргэдээс ирсэн мессэжэд "солиор" гээд хариулчихсан нь түймэр болж тарав. Дээр нь Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр хоёр МҮДН гэсэн фракцийнх. Энэ фракцийнхныг "Алтангадас" далдуур оролдоод байгаа бололтой. Өмнө "Алтангадас"-ынхан МоАХ-ыг хоёр бараг гурав хувааж дөнгөсөн. Хэрэв дээрх гаргалгаа үнэн бол "Алтангадас"-ынхан МҮДН-ийг дарж аваад нам дотроо мөнхийн босс гэдэгээ харуулах бололтой.
Ямар ч гэсэн наадмаас өмнө нэг сайд, нэг гишүүний асуудлыг хуулийн байгууллага шалгахаар олон нийтэд зарлаж, УИХ-д асуудлыг тавих бололтой. Үнэн бол ихээхэн сенсааци дуулиан болох нь гарцаагүй.
Сэтгэгдэл (30)