МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ажлаас халах шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт тус байгууллагын Үндэсний зөвлөлөөс гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг Ч.Даваабаяр хууль бус гэж үзэн Баянгол дүүргийн шүүхэд өргөдөл гаргажээ.
Тэрбээр ажлаас халах процесс нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байгаа аж. Учир нь энэ асуудлыг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэж тогтоол гаргаад, үүний дагуу шалгалт явуулж, 10 хоногийн дотор дүгнэлт гаргах ёстой. Энэ дүгнэлтиийг нь МҮОНРТ-ийн захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж байж эцсийн шийдийг гаргах журамтай юм байна. Харин Ч.Даваабаярын асуудлыг захирлуудын зөвлөлөөр хэлэлцэлгүй, шууд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж тэрбээр тайлбарлалаа.
Ч.Даваабаяр "Энэ бол анхнаасаа миний нэр төрд халдах гэсэн оролдлого байсан. Учир нь Үндэсний зөвлөлийн тогтоол баасан гарагийн 16.00 цагт гарсан байхад өглөө нь хэвлэлээр ажлаас халагдсан шийдвэрийн тухай бичиж эхэлсэн. Мөн байгууллагын тамга, тэмдэгтэй шийдвэр хэвлэлээр тарсан нь зохион байгуулалттайг харуулж байна" гэв.
Тэрбээр МҮОНТ-ийн салбар нэгжүүдийн дарга нарыг сайн дураараа хуулийн байгууллагад шалгуулахыг уриалсан бөгөөд хэрэв үгүй гэвэл өөрөө зохих газарт нь хандана гэлээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар үүсээд буй нөхцөл байдлыг цэгцлэхээр байгууллагадаа аудитын шалгалт оруулах болсноо мэдэгдсэн байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)