
Мөн тэрбээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тансаг зэрэглэлийн машинаас татгалзсаныг дэмжиж өөрөө ч тансаг машин унахгүй гэж ам гараад байгаа. Улмаар бусад агентлагийн дарга нарыг ч жийпнээсээ татгалзахыг уриалаад амжсан нэгэн.
Тэгвэл “Соната 6” унаж хамаг л ажлаа амжуулдаг гэх түүний энэ үйлдлийг хүмүүс сайнаар хэлэх биш харин бялдуучилж, хэрэггүй зүйлээр пи ар хийж байна хэмээн үзэж байна.
Түүнчлэн дараагийн 2016 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутаг болох Увсын тойрогт нэр дэвших магадлал өндөр тул ийнхүү эхнээсээ нүхээ малтаж эхэллээ хэмээн хардах хүмүүс ч цөөнгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (10)