Монголбанкнаас "Хадгаламж банк"-ийг "Төрийн банк"-нд нэгтгэх шийдвэрийг гаргасан билээ. “Хадгаламж банк” нь Монгол Улсын бүх аймаг, суманд 509 салбар нэгжтэй, 1.7 сая хэрэглэгч, харилцагчтай томоохон банкинд тооцогддог. Тус банкийг ийнхүү шилжүүлснээр цаашдын үйл ажиллагаа, харилцагчдын хадгаламж, тэтгэвэр тэтгэмж олголтод өөрчлөлт гарах эсэхийг хэрэглэгчид тодруулахыг хүсч байгаа юм. Иймд энэ бүх асуултад хариулт авахаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Даймаагийн Батсайхантай уулзаж ярилцлаа.
- “Хадгаламж” банкийг “Төрийн банк” руу шилжүүлэн нэгтгэх өөрчлөлтийг яагаад хийх болов? Цаашид “Төрийн банк” энэ бүхнийг хариуцаж ажилласнаар ямар давуу тал гарах вэ?
- Монгол банк 2011 оноос хойш “Хадгаламж” банкинд холбогдох бүх арга хэмжээг аваад хамгийн сүүлийн арга болгон дөрвөн хувилбар гаргаж ирсэн. Эдгээрийн нэг нь “Төрийн банк” руу шилжүүлэх хувилбар юм гэж гаргаад Монгол банкны зүгээс санал ирүүлсэн. Төрийн банкны хувь нийлүүлэгч нь Сангийн яам байдаг. Энэ саналыг Сангийн сайдын түвшинд авч үзээд тодорхой тооцоо судалгаа хийж үзсэнээр одоогийн “Хадгаламж” банкны актив, пассив, салбар нэгж, ажиллагсадыг “Төрийн банк”-нд шилжүүлээд аваад явахад харьцангуй эрсдэл багатайгаар асуудлыг шийдэх хамгийн сайн гарц нь байна гэж шийдвэрлэсэн. Тиймээс “Төрийн банк” энэ саналыг хүлээн авсан. Яагаад гэвэл “Төрийн банк” нь Монгол банкны зүгээс гаргасан бүх зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн гурван жилийн турш тасралтгүй хангаж ажиллаж байгаа. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний хувьд бусад арилжааны банкууд дотроос нилээн өндөр зэрэглэлийн үзүүлэлтэй явж байгаа. Жишээлбэл, зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол банкнаас тавьж байгаа шалгуураар өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувьтай байх ёстой гэсэн. Тэгвэл Төрийн банк энэ үзүүлэлтийг 22 хувиар хангаж яваа. Тийм учраас өөрийн хөрөнгийн дутагдалд орсон байгаа “Хадгаламж” банкийг “Төрийн банк” руу шилжүүлэх нь хамгийн сайн хувилбар гэж үзсэн. Бид энэ банкийг шилжүүлж аваад 12 хувийг хангахын тулд 40 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ байгаа. 22 хувьтай байсан үзүүлэлтээ муутгахгүй гэвэл 100 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ бий. Энэ хоёр тооноос харахад “Төрийн банк” руу шилжүүлэх нь хамгийн оновчтой шийдвэр. Энэ бүхний цаана 1.7 сая харилцагчын эрх ашгийг хамгаалах асуудал үлдэж байгаа тул тэдний бүх хадгаламж “Төрийн банк” руу шилжинэ. Ингэж шилжихдээ хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Өөрөөр хэлбэл гэрээ автоматаар шилжинэ. Хүүнд ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Илүү баталгаатай болж байгаа гэж ойлгож болно. Цаана нь зээлийг хоёр ангилж байгаа. Нэгд, муу актив буюу муу зээл. Энэ нь “Хадгаламж” банкны хувь нийлүүлэгч болох Ш.Батхүүгийн “Жаст групп”-тэй холбоотой 162 тэрбум төгрөгийн зээл. Уг зээл нь Монгол банкны эрх хүлээн авагч дээр үлдэх юм. Ингэж үлдсэнээрээ хууль хяналтын байгууллагад хандан нэхэмжлэх эрх нь Монголбанкны эрх хүлээн авагчид үүсч, ном журмаараа зээлийг барагдуулах ажлыг зохион байгуулна. Хоёрт, хэвийн зээл буюу 500 орчим тэрбум төгрөгний зээл байгаа. Энэ зээлдэгчдийн хувьд “Төрийн банк”-нд зээлийн баримт нь автоматаар шилжиж, ямар нэгэн хүндрэл гарахгүй. Хуучин “Хадгаламж” банкнаас зээл авсан харилцагч байсан бол одоо “Төрийн банк”-ны харилцагч болох өөрчлөлт л байх юм. Энэ үйлдлүүдийн үр дүнд харилцагчид ямар нэгэн байдлаар хохирохгүй.
-Харилцагчдад эрсдэл ирэхгүй гэдэг баталгааг хэрхэн гаргаж байгаа вэ?
-Монголбанкны зүгээс “Хадгаламж” банкны өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийгээд ер нь цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжгүй болчихлоо. “Төрийн банк”-нд шилжүүлж нэгтгэн, эрсдлээс хамгаалья гэж үзсэн. Ингэж нэгтгэснээрээ харилцагчийн эрх ашиг ямар байдлаар хамгаалагдаж байгааг тодорхойлох хэд хэдэн үзүүлэлт байна. Нэгдүгээрт, хуучин байсан “Төрийн банк” маань төлбөрийн чадвар маш сайн. Ийм банкин дээр нөгөө банкийг нэгтгээд оруулаад ирэхэд төлбөрийн чадвар маш сайн болно. Хоёрдугаарт, төрийн 100 хувийн өмчлөлийн банкинд “Хадгаламж” банкийг шилжүүлсэн тул харилцагчид сэтгэл тайван байх боломжтой. Гуравдугаарт, мөнгөн хөрөнгийн болоод актив хөрөнгийн хүрэлцээний хувьд ч ингэж нэгдсэнээр Төрийн банк өөрөө банкны системд нилээн өндөр үзүүлэлттэй байгууллага болж байгаа учраас харилцагчид сэтгэл зовохгүй байж болно.
-Хадгаламж банкаар өмнө төрийн үйлчилгээ буюу халамжийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Энэ үйлчилгээнд өөрчлөлт орох уу?
-Тухайн салбар нэгжид ямар үйлчилгээ харилцагчдад үзүүлдэг байсан тэрийгээ л хийж гүйцэтгэнэ. Ингэж шилжих процедур хийгдсэнээрээ ямар нэгэн үйлчилгээ доголдохгүй. Ямар ч үйлчилгээний доголдолгүйгээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Тэгэхээр “Хадгаламж” банкнаас хүүхдийнхээ мөнгийг авдаг байсан, цалин тэтгэвэрээ авдаг хүмүүст ямар ч санаа зовох асуудал байхгүй.
“Хадгаламж” банкны харилцагч л “Төрийн банк”-ны харилцагч болох юм. Өөр ямар ч өөрчлөлт гарахгүй, гүйлгээн дээр ямар саатал гарахгүй. Карт хэвийн ашиглаж болно. Хуучин “Хадгаламж”-ийн банкны картаа хэрэглээд явж байгаад 1-2 сарын дотор бид тэр картын ямар нэгэн үнэ төлбөргүйгээр сольж өгөх юм.
- “Хадгаламж” банкны хаяг, лого зэрэг нь өөрчлөгдөх үү?
-Өөрчлөгдөнө. хаяг маягт, материалуудыг өнгөрсөн шөнөөс хийж эхэлсэн. Өнөөдөр бүх салбар, нэгжийн тамга тэмдэг, лого нь “Төрийн банк” болж өөрчлөгдөнө. Хаяг нь л “Төрийн банк” болон өөрчлөгдөж, байсан байршилдаа л байх юм.
-“Хадгаламж” банк “Төрийн банк”-нд нэгдсэнээр ажилтан алдбан хаагчдын орон тооны өөрчлөлт болон цалингийн зөрөө гарах уу?
-Ажилтнуудын хувьд ямар асуудал үүсэх вэ гэсэн хүлээлт байгаа. “Хадгаламж” банкны нийт 3268 ажиллагсад бий. Тэдний хувьд ажил олгогч нь л “Төрийн банк” болон өөрчдөгдөж байгаа. Бусдаар тэдгээр хүмүүсийн цалин, хангамж, ажиллах нөхцөлд ямар ч өөрчлөлт хийгдэхгүй. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Бид шууд шилжүүлэх зарчмаар ажиллах юм. Салбар нэгжүүдэд ч ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Цагийн хуваарь өөрчлөгдөхгүй, тусайн салбар нэгжид ажиллаж байсан хүмүүс нь ч хэвээрээ байна. Гагцхүү “Хадгаламж” банкны ажиллагсад “Төрийн банк”-ны ажилтнууд болж, хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж хийнэ.
-Их хэмжээнй мөнгө гаргахад хүндрэл учрах уу?
-Ямар ч хүндрэл үүсэхгүй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа тул зээл гаргахад асуудалгүй. Харин ч өмнө нь байсан нөхцөл байдал дээрдэж байгаа гэж болно. Актив хөрөнгө 1.5 их наяд төгрөг, мөнгөн хөрөнгө 400-500 сая төгрөг болж байна. Ингэхээр чанарын үзүүлэлт нь илүү сайжирч байгаагаас гадна төлбөрийн чадвар нь сайжирч байна. Тийм болохоор харилцагчдын хувьд ямар ч санаа зовох зүйл байхгүй. Хэрвээ энэ байдал цаашаа үргэлжлээд л дампуурлын байдалд хүрсэн бол 1.7 сая харилцагчийн 950 тэрбум төгрөг эрсдэлд орох байсныг л хамгаалсан шийдэл юм. “Төрийн банк” руу шилжсэнээрээ хуучин доголдолтой байсан зүйл нь давуу тал болж байгаа. Мөн актив, пассивын хэмжээ нэмэгдэж, 1.5 их наяд төгрөгийн активтай банк болно. Мөнгөн хөрөнгө нь 400-500 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй банк учраас төлбөрийн чадвар нь эрс сайжирч, эрсдлийн түвшин эрс багасна.
-Өмнө нь дампуурлаа зарласан “Анод”, “Зоос” банкыг яагаад ингэж төр мэдэлдээ авч болоогүй юм бэ?
-Зарчмын ялгаатай хэдэн зүйл байгаа. Өмнө нь “Анод”, “Зоос” банк зэрэг хүндрэл үүсч байсан банкуудаас өнөөдөр үүссэн нөхцөл байдал арай өөр өнцөгөөс харагдаж байгаа. Дээрх банкуудын хувьд төлбөрийн чадварын доройтолд орсон, өр төлбөрийн асуудал нэлээн өссөн. Эргээд гарцаагүй төрөөс мөнгө гаргаж байж санхүүжүүлэх хэлбэрээр явж байсан. Харин энэ удаад төрөөс ямар нэгэн зардал гарахгүй тийм нөхцөл байдал үүсэхээс нь өмнө урьдчилан харж арга хэмжээ авсан хэрэг. Тиймээс төрөөс ямар нэгэн алдагдал нөхөх, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэхгүй юм. Мөн “Зоос”, “Анод” банк хүн байдалд ороход төрийн өмчит банк байгуулах замаар асуудлыг шийдэж байсан. Энэ явдлаас хойш гурван жил өнгөрөхөд төрийн банкны үйл ажиллагаа хэвийн болж чадсан. Тухайн үед байсан бүх асуудлууд шийдэгдэж, харилцагчдын сэтгэл зовоосон зүйлүүд арилсан. Тийм учраас энэ аргаараа “Хадгаламж” банкийг шилжүүлэх нь харилцагчдын хувьд хамгийн сайн хамгаалалт болж байгаа юм. Дутагдаж байгаа 40 тэрбум нь ямар нэгэн байдлаар хэн нэгний хариуцлаггүй байдлаас үүссэн мөнгөний асуудал биш. Төрийн банкны дүрмийн санг нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт. “Төрийн банк”-ийг эргүүлээд хувьчиллаа гэхэд үнэ цэнийг нв нэмэгдүүлж байгаа. Хөрөнгө оруулалтыг Засгийн газарт танилцуулж тодрхой шийдвэр гаргана.

П.Наран
Сэтгэгдэл (8)