
УИХ-ын дарга М.Энхболдын намтар:
М.Энхболд 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.
Тэрбээр 1987-1989 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997-2005 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг тус тус хашиж байв.
М.Энхболд 2005-2008, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2007-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажилласан байна.
Тэрээр 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна.
1999 онд Алтангадас одон, 2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон,
2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсан. Орос хэлтэй.
Сэтгэгдэл (3)