Шинэ УИХ өнөөдөр шинэ даргаа томиллоо. Гэхдээ нэлээн маргаан дунд хурдан
түргэн томиллоо. МАН-ынхан үүнийг эс хүлээн зөвшөөрч “хууль бус томилгоо”
гэж нэрлэж байна.

Ялангуяа МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд тэднийг байхгүйд асуудлаа шийдэж байгаад тун эмзэг хандаж байгаа аж. Энэ үйл явдал нь олонхи гэдгээр түрий барьж дараа, дараагийн асуудлаа цөөнхгүйгээр шийдэж чадна шүү гэж далайлгаж байгаа утга ч гэх нь байна. Дээр нь хамгийн ахмад настай Д.Дэмбэрэл гишүүнийг үл хүндэтгэн Л.Цогоор чуулганыг удирдуулсанд улам их унтууцжээ. Бидэнтэй заавал зөвшилцөх ёстой гэж байн байн мэдэгдэж байсан МАН-ынхны хувьд З.Энхболдыг хууль бусаар томилогдлоо гэцгээж эхэллээ. Хоёр намын маргаан дунд томилогдсон З.Энхболд ийнхүү ирэх дөрвөн жил “хууль бус дарга” гэж хэлүүлэхээр болоод байна.
Т.Гэрэл