Анхны амьдралыг гүйцэх сонголт байхгүй хэмээн Монголчууд ярьдаг. Учир нь хоёр дахь амьдралаа сонгосон гэр бүлүүд тийм жаргалтай байдаггүй хэмээдэг. Харин хоёр дахь амьдрал болгон бүтэлгүй байдаггүй гэдгийг зарим олны танил хүмүүсийн амьдрал баталдаг юм шиг. Хоёр дахь гэрлэлтийг сонгосон төрийн түшээдээс 24tsag.mn цуврал болгон нийтэлж байгаа билээ.
1. УИХ-ын гишүүн С.Оюун: С.Оюун гишүүн хожуу гэр бүл зохиож хүүхэдтэй болсон. Түүний том хүү одоо найм, дундах нь тав, бага нь гурван настай. Түүнийг дундах хүүхдээ Дорнод аймгаас өргөж авсан гэдэг. Харин түүний нөхрийг Ч.Энхбаяр гэдэг. Тэрээр С.Оюун гишүүнтэй гэрлэхээсээ өмнө нь амьдрал зохиож байжээ. Тэрээр “Мөнгөн агт” компанийн захирал бөгөөд тус жуулчны баазын 33 хувийг эзэмшдэг байна. Мөн түүний компани С.Оюун гишүүний тэргүүлдэг “Зориг” сантай хамтын харилцаатай ажилладаг аж. Харин сүүлийн үед тэрээр “Зууны манлай” дуучин Б.Сарантуяатай нэр холбогдоод байгаа билээ.
2. УИХ-ын гишүүн Ж.Батбаяр: Молекул хочит Ж.Батбаярыг хоёр дахь амьдралтай гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Хэдийгээр тэрээр нэг ангид хамт сурч байсан охинтойгоо ханилсан ч 2003 онд эхнэр нь цаг бусаар нас барсан байдаг. Тиймээс тэрээр эхнэртээ зориулан музей байгуулж байжээ. Харин түүнээс хойш Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт ажилтай Н.Буяндэлгэр гэх бүсгүйг хоёр дахь эхнэрээрээ сонгосон юм.
3. УИХ-ын гишүүн Р.Буд: Р.Буд гишүүн залуудаа “Хербалайф” сүлжээг үндэслэгчдийн нэг гэгдэх эмэгтэйтэй дотно харьцаатай байсан гэдэг. Хэдийгээр амьдрал болголгүй салаа замын эрхээр салсан ч тэдний хайр дурлалын гэрч болж Б.Анужин /Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн продюсер/ охин мэндэлсэн байдаг билээ. Харин одоо тэрээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Харин түүний хоёр дахь амьдрал олонд нээлттэй биш байдаг.
4. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж: Түүнийг УИХ-ын гишүүн болмогцоо ар гэрээ умартан, эхнэр хүүхдээ тоохоо больсон гэдэг. Түүнчлэн өөрөөсөө үе мултарсан залуу хүүхэнтэй учир ургуулж яваад эхнэртээ баригдсан гэж хүмүүс ярьдаг. Тиймээс түүний эхнэр Согоосүрэн ч мөн адил өөрөөсөө нэлээд дүү Ц.Дашдоржийн жолоочтой дотноссон байна. Харин Ц.Дашдорж хоёр дахь эхнэрээрээ хорин хэдхэн настай охин сонгосон гэдэг.
5. Одоогийн улс төрд УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол нарын цөөхөн эмэгтэй гишүүд бий. Тэдний амьдрал ч мөн дардан шулуун байгаагүй гэдэг.
6. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин түүний хоёрдахь эхнэр У.Булган
7. УИХ-ын гишүүн Д.Одхүүг ч мөн хоёрдахь амьдралаа зохиосон гэдгийг хүмүүс мэднэ.