-
2024 оны 9 сарын 17
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэл хот Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгжтэй хамтран ажиллаж байна.
-
2024 оны 9 сарын 17
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүкетэй уулзлаа.
-
2024 оны 9 сарын 17
Баянгол дүүрэг, Хонхны гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
-
2024 оны 9 сарын 17
Боловсролын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн удирдах хороо хуралдав.
-
2024 оны 9 сарын 17
Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
-
2024 оны 9 сарын 17
Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол үүссэн 15 га талбайн бохирдлыг бууруулах, саармагжуулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Биокомбинат орчмын хөрсний бохирдол үүссэн 7 га талбайгаас эхлүүлээд байна.
-
2024 оны 9 сарын 17
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг хааж засварлана.
-
2024 оны 9 сарын 17
Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс Нидерланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэд, ус, ойн чиглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан болон Нидерландын Засгийн газрын гамшгийн эрсдэлийг бууруулах албаны мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуу жалга орчимд ажиллаж, гарц гаргалгаа, шийдлийн талаар санал солилцлоо.
-
2024 оны 9 сарын 17
Цочир хүйтрэл хөрсний гадаргад агаарынхаас намар эрт эхэлж, хавар орой /хожуу/ дуусаж байх зүй тогтолтой бөгөөд хүйтний эрч нь 1-3 хэмээр илүү байдаг.
-
2024 оны 9 сарын 17
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг өнөөдрөөс шинэчилж эхэллээ. Уг замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг
-
2024 оны 9 сарын 17
Архангай аймгийн Чулуут сумаас баруун зүгт 27 километр зайд 09 дүгээр сарын 17-ны 04:01 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлөө.
-
2024 оны 9 сарын 17
Эрүүл мэндийн даатгалаа жил бүр алгасалгүй төлсөн иргэн эмнэлгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авах эрхтэй.
-
2024 оны 9 сарын 17
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2024 оны 9 сарын 17
Өнөөдрийн 8 цаг 40 минутын байдлаар Яармаг орчмын агаарын чанарын индекс 100-г давав.
-
2024 оны 9 сарын 17
Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
-
2024 оны 9 сарын 16
Есдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас мэдээлсэн билээ.
-
2024 оны 9 сарын 16
Одоогоор 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулсан байна.
-
2024 оны 9 сарын 16
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй. Тус байгууламжийг хоёр сувагтайгаар хийж байгаа бөгөөд эхний 800 ам метр далан бүрэн дуусаж, өнгөрсөн сард ашиглалтад орсон. Харин үлдсэн нэг км далангийн угсралтын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна.
-
2024 оны 9 сарын 16
Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд боллоо.
-
2024 оны 9 сарын 16
Ургац хураалт өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 гаруй хувьтай байгааг ХХААХҮЯ-наас мэдээлсэн.