Эрүүл мэндийн даатгалаа жил бүр алгасалгүй төлсөн иргэн эмнэлгийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авах эрхтэй. Өнгөрсөн зургаагаас наймдугаар сард хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг ихэнх амралт, сувиллын захиалга дүүрсэн байсан бол ирэх сарын захиалгууд хэвийн авч байгаа аж. Мөн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн гэрэээд заасан төсвөөс хэтрээгүй эмнэлгүүд хөнгөлөлттэй тусламжаа хэвийн үзүүлж байна.
Рашаан сувилалд амрах иргэд өөрийн мөнгөөр зорчиж, ирсэний дараа хөнгөлөлтийн дүнг авах аж. Харин амралт сувилалд амрах иргэд үнийн дүнгээс шалтгаалж хөнгөлөлт шууд эдэлнэ.