Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг хааж засварлана. Энэ ажил 2024 оны 9 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас 9 дүгээр сарын 23-ны 06:00 цагийн хооронд хийгдэх юм.
Тус ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийх аж.