-
2024 оны 2 сарын 21
Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө боллоо.
-
2024 оны 2 сарын 21
Энэ удаагийн тохиролд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 42,918,745 баримтыг оролцуулсан байна.
-
2024 оны 2 сарын 21
Малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах “Бид монголчууд” аяныг санаачилсан байгууллагуудын төлөөллүүд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
-
2024 оны 2 сарын 21
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Малайз Улсын Авлигын эсрэг хорооны дарга, тэргүүн комиссар Тан Шри Дато Шри Хажи Азам бин Бакигийн урилгаар тус хороонд албан айлчлал хийж байна.
-
2024 оны 2 сарын 21
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
-
2024 оны 2 сарын 21
Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сард хэрхэн өссөн тухай статистик мэдээллийг хүргэж байна.
-
2024 оны 2 сарын 21
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх” төслийг танилцуулах Хамтарсан зохицуулах хорооны хурал ЭМЯ-нд боллоо.
-
2024 оны 2 сарын 21
Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулах хүрээнд зарим зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөл, эзэмшилд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн авах замаар зээлийн эргэн төлөлтийг хангуулан ажиллаж байна.
-
2024 оны 2 сарын 21
Улс орон даяар цас, зудын байдалтай байгаа энэ үед “Малчдад туслая” аяны хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг орон нутгийг зорилоо.
-
2024 оны 2 сарын 21
Хөшгийн хөндийн дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаа тул өнөөдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11.45 болгон хойшлуулжээ.
-
2024 оны 2 сарын 21
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2024 оны 2 сарын 21
Засгийн газрын сайд нар өвөлжилт хүндэрсэн орон нутагт томилолттой байгаа учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг хойшлуулжээ.
-
2024 оны 2 сарын 21
Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
-
2024 оны 2 сарын 20
Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Төрийн Банк" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
-
2024 оны 2 сарын 20
Засгийн газраас боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулжээ. Үүний эхлэл болгож 10000 залуусыг Бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа.
-
2024 оны 2 сарын 20
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
-
2024 оны 2 сарын 20
Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2023-2024 оны өвөл төмөр болон цагаан зудтай байгаа 19 аймаг, 1 дүүргийн 4000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлж эхэллээ.
-
2024 оны 2 сарын 20
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Нидерландын Хаант Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгж /DRRS/-ийн төлөөллүүдтэй уулзлаа.
-
2024 оны 2 сарын 20
Улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ “ХНН”/ нэгдэж 500 сая төгрөг хандивлав. Хандив гардуулах ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
-
2024 оны 2 сарын 20
Манай улс Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжин ажиллахыг хонин тоодог бүхий улс орнуудад уриалав.