ЭМЯ-ны Б танхимд
09:00 цагт Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх хоёр улсын Япон, Монгол Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийг танилцуулна.
Монгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Байгалийн хүнд нөхцөлд байгаа малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах "Бид Монголчууд" аяныг санаачилсан байгууллагуудын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ. Гандантэгчэнлин хийд, Монголын үндэсний бөх, Морин спорт уяачдын, Үндэсний харваачдын холбоо, ОБЕГ, Малчин ТВ зэрэг байгууллагууд хамтран ямар арга хэмжээ зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
Цахимаар
13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана.