Малчдад шаардлагатай эд материал, өвс тэжээлээр туслах “Бид монголчууд” аяныг санаачилсан байгууллагуудын төлөөллүүд хэвлэлийн хурал зохион байгууллаа.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:
-Монголын үндэсний бөхийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд цас зудтай байгаа нутгийн малчдад туслах аянд нэгдэж ажиллаж байна. Ирэх сарын 1-нд үндэсний бөхийн хандивын барилдааныг зохион байгуулна. Бөхчүүд маань цас зудын нөхцөл хүнд хэцүү байгаа сум орон нутагтаа хандивын аян зохион байгуулж оролцоно. Гуравдугаар сарын 1-ны баасан гарагт 15:00 цагаас бөхийн барилдаан эхэлнэ. Барилдаанаас олсон орлогыг 100 хувь малчдад хандивлана.
ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн:
-Манай холбооноос цар тахлын үеэр 120 сая төгрөг хандивлаж байсан. ММСУХ-нд 120 мянган уяач байдаг. Үүнээс улсын алдар цолтой уяачид өөрсдийн хурдан хүлгүүдээс дуудлага худалдаа зохион байгуулж цас, зудын нөхцөл байдалд хандив өргөнө.
Сэтгэгдэл (1)