Хөшгийн хөндийн дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрэн хэт хүйтэрч агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаа тул өнөөдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11.45 болгон хойшлуулжээ.
ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11.45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16.05 цагт, харин ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17.20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 20.05 цагт буухаар төлөвлөснийг МИАТ компани мэдээллээ.