-
2022 оны 4 сарын 04
“GIMEX” ХХК-ийн хамт олон 2011 оноос эхлэн эх орондоо тутарга нутагшуулан тариалах, улмаар цагаан будааны үйлдвэрлэл эрхлэхээр хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран олон удаагийн туршилт, судалгаа явуулсны үр дүнд 2021 онд эх орондоо ургуулж, чамлахааргүй ургац авч чадсан. Харамсалтай нь олон жилийн хөдөлмөр, хамт олны минь амжилтыг үгүйсгэсэн, үнэгүйдүүлсэн мэдээллийг цахим орчинд санаатайгаар түгээжээ.
-
2022 оны 4 сарын 01
Онлайнаар худалдан авалт хийгээд 10%-ийн буцаан олголт аваарай!
Голомт банк харилцагчдадаа зориулан ээлжит картын урамшууллаа зарлаж байна. Та сонгогдсон онлайн худалдан авалтын вэбсайтуудаас гар утас болон түүний дагалдах хэрэгсэл худалдан аваад 10% буцаан олголт аваарай. Харин төлбөрөө заавал Голомт банкны картаар эсвэл SocialPay аппликэйшн ашиглан хийсэн байх шаардлагатайг анхаарна уу. Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж уншина уу.
-
2022 оны 3 сарын 31
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.
-
2022 оны 3 сарын 30
ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тогтоолоороо элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспорт, мөн улаан буудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод түр хугацаагаар хориг тавиад байна.
-
2022 оны 3 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт Төрийн ордонд боллоо.
-
2022 оны 3 сарын 30
Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Компьютер, түүний дагалдах хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэх компанийг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
-
2022 оны 3 сарын 30
Хүүгүй, Урьдчилгаагүй, Хөнгөллттэй зээл тун удахгүй таны гарт.
Голомт банкны харилцагч танд шинээр нээлтээ хийж буй Redmi Note 11, Redmi Note 11 pro загваруудыг Techstore дэлгүүрээс урьдчилгаагүй, хүүгүй, хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжийг олгож байна.
-
2022 оны 3 сарын 28
“Дэлхийн мөнгөний өдөр” аян 3 сарын 14-28-ны хооронд “Мөнгөнд ухаалаг хандаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээцгээе” уриатай болж, Голомт банк амжилттай оролцлоо. Бямба гаригт аяны хаалтын арга хэмжээ болох бүх нийтийн гүйлтийн марафон болж, энэ үеэр Голомт банк иргэдэд санхүүгийн сахилга батаа хэрхэн сайжруулах, хадгаламжийн ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээлэл өгөв.
-
2022 оны 3 сарын 28
Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилготой “Голомт Алтны Форум” арга хэмжээг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 75 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай санал бодлоо солилцлоо.
Тус форумын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж уншина уу.
-
2022 оны 3 сарын 28
Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2022 оны 3 сарын 25
Хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг олон нийтэд түгээхийг сурталчилан таниулах зорилготой “Global Money Week” буюу “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг 10 дахь жилдээ дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
-
2022 оны 3 сарын 25
"Монголын эдийн засгийн чуулган 2022" үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна.
-
2022 оны 3 сарын 24
Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
-
2022 оны 3 сарын 24
Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар байна.
-
2022 оны 3 сарын 22
Тэрбээр “Үүнд олон улсын мөргөлдөөн үйл явдалууд нөлөөлж байгаа. Бидэнд уул уурхайн нөөц хангалттай байна, гэвч нүүрс, зэсийн нөөц байгаа хэдий ч хилийн хорио цээрээс шалтгаалж экспорт бага болж төлбөрийн тэнцэл үүсч байна. Экспортоос илүү импорттой байна. Хил гаалийн асуудал тогтворжвол ханш тогтворжих боломжтой” гэв.
-
2022 оны 3 сарын 21
НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн 3 азтан тодорлоо.
-
2022 оны 3 сарын 19
Голомт банк Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд голлон анхаарах бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
-
2022 оны 3 сарын 19
Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Компьютер, түүний дагалдах хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэх компанийг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
-
2022 оны 3 сарын 18
“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк нь СЭЗДСургуультай банкны салбарын мэргэжилтнүүд, хүний нөөцийг чадвахижуулан ирээдүйн шинэ боловсон хүчнийг бэлтгэн сургахад харилцан туршлага солилцож, санхүүгийн зөв дадалтай иргэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
-
2022 оны 3 сарын 16
“Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтын хүрээнд Төрийн банк нь МҮХАҮТ-тай бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.