Энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт Улаанбаатар хотын циркийн өдрүүд болж байна.
“Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч долоо хоногийн турш тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж байгаа юм.