Өмгөөлөгчид мягмар гарагт ирүүлсэн хуулийн мэдүүлэгтээ 2021 оны нэгдүгээр сарын 06-нд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн АНУ-ын Капитол руу халдсан үймээн дэгдээгчийг шийтгэх үеэр ашигласан видео болон нотлох баримтууд засгийн газрын цахим платформоос алга болсон гэж мэдэгдэв.
Барилга, талбайд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр гэм буруугаа хүлээсэн Глен Саймонтой холбоотой есөн видео алга болж, мэдээллийн санд байхгүй болсон гэж мэдүүлэгт дурджээ. Саймон 2022 онд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торны цаана найман сар хоригдох ял авчээ.
Прокурорууд түүнийг Капитол дахь цугласан олныг хянах гэж байсан хууль сахиулах ажилтнуудын эсрэг зэвсэг ашигласан гэж мэдэгдсэн. Түүний хэргийг хянаж байсан шүүгч Саймоныг олон түмнийг турхирсан, тэр хийсэн үйлдлийнхээ талаар Холбооны мөрдөх товчоонд худал хэлсэн гэж мэдэгджээ.
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөсөн өдрөө уг үймээнтэй холбоотой бүх хүмүүсийг сулласан. Мөн гол толгойлогч байсан цөөн хүмүүст электрон гав зүүж, эрх чөлөө олгосон юм.
Л.Баяр