УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах албан бичиг боловсруулсан талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Миний бие болон бусад гишүүдийн хамт Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна. Албан бичигт нэгдэхийг УИХ-ын 126 гишүүддээ уриалж байна. Монгол Улсын парламентын гишүүд анх Ерөнхий сайдыг томилж байхад чуулганы танхимд ганцаараа үүний эсрэг байр суурь илэрхийлж байсан. Одоо уг хариуцлага тооцох асуудал дээр тэр давтагдахгүй байх гэж найдаж байна. Хэдхэн сарын өмнө сонгууль болсон. Тэр үед юу гэж амлаж байсан. Юуг хамгаална гэж байсан, түүнийгээ санаад нам харгалзахгүй нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цаашид нэгдсэн гишүүд болоод, гарын үсэг зурахаас татгалзсан гишүүдийг шалтгааных нь хамт олон нийтэд мэдээлэх болно.
Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үнэгүйдсэн. Би өөрөө сэтгүүлч байхдаа Л.Оюун-Эрдэнэ сайдын дарамтад өртөж байсан. Эрх мэдлээ тогтоон барих, тэлэх, бэхжүүлэхийн тулд хэрэглэж байгаа арга нь өөрөө энэ хүний хандлагыг харуулж байна"гэв.