Тэрбумтны эгнээнд нэгдсэн дуучин Тейлор Свифт 2023 оны гуравдугаар сард эхэлсэн "Эрас" аялан тоглолтоо амжилттай дуусгалаа. Аялан тоглолтынхоо үеэр дуучин орон нутгийн эдийн засгийг хөгжүүлж, үзэгчдийн дээд амжилтыг эвдсэн хэмээн үнэлэгдсэн. Сиэтл дэх түүний шүтэн бишрэгчид 2.3 баллын газар хөдлөлттэй тэнцэхүйц газар хөдлөлтийг үүсгэсэн гэж газар хөдлөлт судлаач мэдэгджээ.
Мөн тэрбээр аяллын ачааны машины жолооч нарт 100 мянган ам.долларын урамшуулал өгсөн тухайгаа мэдэгдсэн. Тоглолтуудад нь түүний 17 жилийн карьерын бүх эрин үеийн хит дуунууд эгшиглэсэн юм. Ингээд "Эрас" аялан тоглолт онцлох гэрэл зургуудтай танилц.
Эх сурвалж: CNN