Бидний сайн мэдэх "Wonder Womаn" киноны гол дүрийн жүжигчин Гал Гадот энэ оны эхээр жирэмсэн байхдаа үхэх шахсан тухайгаа ярьжээ. Гадот өнгөрсөн ням гарагт Инстаграм хуудсандаа, дөрөв дэх хүүхдээ тээж байхдаа тархины судасны бүдүүрэл, цус өтгөрөлтөөр оношлогдсон, оношийг хүлээн авахдаа найман сартай жирэмсэн байсан бөгөөд амь насаа эрсдэлд оруулахгүйгээр хэрхэн амаржсан тухайгаа бичжээ.
Тэрбээр хэдэн долоо хоног хүчтэй толгойн өвдөлтийг тэвчсэний эцэст эмнэлэгт хандаж, MRI-д үзүүлэхэд цусны өтгөрөлттэй болох нь тогтоогдсон байна.
Тухайн мөчид тэр амьдрал ямар хэврэг болох, ганцхан агшинд бүх зүйл орвонгоороо эргэж болдгийг ухаарчээ. Тэр гэр бүлийн хамт эмнэлэг рүү яаран очиж, яаралтай хагалгаанд оржээ. Тэрбээр хийсвэрээр төрж, охиндоо Ори хэмээх нэрийг хайрласан байна. Тэр цаг үе түүний хувьд айдсаар дүүрэн байсан гэнэ.
Гадот охиныхоо нэрийг "миний гэрэл" гэсэн утгатай өгсөн бөгөөд хагалгаанд орохын өмнө нөхөртөө "Охин минь ирээд хонгилын төгсгөлд намайг хүлээж байгаа гэрэл болог" гэж хэлсэн аж.
Тэрбээр Лос Анжелесийн Сидарс Синай эмнэлгийн эмч нарын багт талархал илэрхийлж, тэдний ачаар тэр үүнийг даван туулж, эдгэрэх замдаа явж байна гэжээ. Гадот гуравдугаар сард Ориг төрүүлсэн тухайгаа олон нийтэд зарласан. Гадот болон түүний нөхөр Жарон Варсано нар 2008 онд гэрлэж, 2011 онд төрсөн Алма, 2017 онд төрсөн Майя, 2021 онд төрсөн Даниелла нарыг төрүүлсэн. Ори тэдний дөрөв дэх хүүхэд нь юм.
Л.Баяр