Амьтны эрхийг хамгаалагчид Балбын засгийн газраас таван жил тутамд зохион байгуулдаг уламжлалт "малаар тахилга өргөх" баяр ёслолын үеэр олон мянган амьтдыг устгаж байгааг буруушаав.
Балба-Энэтхэгийн хилийн ойролцоох Бариярпур тосгонд "Гадхимай" нэртэй наадмын хүрээнд зохион байгуулсан тахилгын үеэр ойролцоогоор 4200 одос үхэр, олон мянган ямаа, тагтааг устгасан гэж Олон улсын "Humane Society India" (HSI) байгууллагаас мэдээлэв.
Оролцогчид Гадхимайн сүмд амьтдыг тахил өргөх нь Гадимай дарь эхийн таашаалд нийцэж, дараа нь өөрсдөд нь сайн сайхан зүйлс тохиолдоно гэж итгэдэг. Мөн хөвгүүдийн төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд амьтдыг тахил өргөдөг ёс энд бий.
2016 онд Балбын дээд шүүх хагас сая малын аминд хүрсэн "амьтныг тахил" өргөдөг зан үйлийг үе шаттайгаар зогсоохыг тушаасан ч үүнийг таслан зогсоохын тулд хангалттай ажил хийгдээгүй байна гэж идэвхтнүүд үзэж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)